Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай
2020-03-06
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэх тухай

Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид нь “Харилцаа холбооны тухай” хуулийн 25.2.7,  тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу жил бүрийн 2 сарын 20 болон 8-р сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу статистик тайлан мэдээг үнэн зөв гаргаж ирүүлэх үүрэгтэй байдаг.

Тус хороо нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/50 тоот  2019 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээ ирүүлэх тухай албан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл статистик тайлан мэдээгээ ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаа тул тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны жилийн эцсийн статистик тайлан мэдээгээ 2020 оны 03 сарын 05-ны дотор цахим хэлбэрээр яаралтай ирүүлнэ үү.

Дээрх хугацаанд статистик тайлангаа ирүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомж болон тусгай зөвшөөрлийн гэрээ зөрчсөн үндэслэлээр дараагийн шатны арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна.

Тайлбар: Тус хороо нь статистик тайлан мэдээний программ хангамж хөгжүүлж, тайлан мэдээг цахимаар илгээх сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хийсэн. Сургалтад хамрагдаагүй үйлчилгээ эрхлэгчид тайлан илгээх программд нэвтрэх эрх бүхий цахим хаягаа /и-мэйл хаяг/ бүртгүүлэх хүсэлтийг албан бичгээр болон odonchimeg@crc.gov.mn хаягт хүсэлт илгээж авна. Мөн бүртгүүлсэн цахим хаягт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг хийлгэж ажиллахыг хүсье.

Жич: http://stat.crc.gov.mn/#/ линкээр хандана уу.

2020-03-03