ОСДҮЭ ТЕЛЕВИЗ ХООРОНД ХОЛБОЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ,
ОСДҮЭ-ИЙН ХОЛБОЛТЫН НӨХЦӨЛ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАРын төсөлд санал авч байна.
Тус хорооноос 2019 оны 11 сард “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.5 заалтын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (ОСДҮЭ) -дийн хүрээнд зохион байгуулан ажиллаж, тодорхой ажлуудыг гүйцэтгэлээ. Тус журмын 2.5-д заасны дагуу ОСДҮЭ нь холболтын нөхцөл, гэрээний загварыг гаргаж, тус хороонд хянуулан нээлттэй зарлах үүрэг хүлээдэг. Харин Харилцаа холбооны тухай хуулийн 22.3-д заасны дагуу холболтын зааглах цэгийг Зохицуулах хороо тогтоох ба энэ үүргээ дээр дурдсан журмын дагуу хэрэгжүүлдэг.
Ажлын хэсгийн зорилго нь ОСДҮЭ болон телевиз хооронд холболтын гэрээний нөхцөл, зааглах цэгийг тодорхой, нээлттэй болгох, журамд нийцүүлэх юм.
Ажлын хэсгийн хүрээнд Зохицуулах хорооноос холболтын нөхцөл, гэрээний загварыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөмж гаргасан бөгөөд дараагийн шатанд ОСДҮЭ бүр өөрсдийн холболтын нөхцөл, гэрээний загварыг боловсруулан тус хороогоор хянуулан баталж, вэб хуудсандаа нээлттэй байршуулах юм.
2020-03-03