2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус Хорооны 12 давхрын хурлын өрөөнд Радио долгионы тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой шинэчлэгдсэн журмуудын танилцуулга болон "Дэлхийн радиогийн их хурал-2019" хурлын шийдвэрийн танилцуулга сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэгч 6 байгууллагын холбогдох 36 төлөөлөл оролцож, нийт 9 илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:
№ |
Илтгэлийн сэдэв |
Илтгэгч |
---|---|---|
1 |
“Дэлхийн радиогийн их хурал-2019”-д оролцсон тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ. |
З.Амгалан /РДЗХГ-ын дарга/ |
2 |
Үүрэн холбооны 5G сүлжээний хөгжүүлэлт, радио давтамжийн чиг хандлага. |
Ц.Батхүү /РДЗХГ-ын мэргэжилтэн/ |
3 |
Радио долгионы тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ХХМТГ-аас гарах баримт бичгүүд. |
С.Онончимэг /ХХМТГ-ын сансрын холбооны албаны ахлах мэргэжилтэн/ |
4 |
“5G бодлогын чиглэл”-д оруулах санал. |
|
5 |
Үүрэн холбооны 2G Радио давтамжийн зурвасын ашиглалт, олголт, зогсоох судалгааны тайлан, санал. |
М.Наранбаатар /РДЗХГ-ын ахлах мэргэжилтэн/ |
6 |
“Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалтын журам” |
О.Туяажаргал /РДЗХГ-ын мэргэжилтэн/ |
7 |
“Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам”. |
Б.Батбаяр /РДХТ-ийн дарга/ |
8 |
“Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам”-ын төсөл. |
М.Наранбаатар /РДЗХГ-ын ахлах мэргэжилтэн/ |
9 |
Үүрэн холбооны сүлжээнд 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын тайлан. |
А.Болортуяа /РДЗХГ-ын мэргэжилтэн/ |
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос дараах чиглэлээр санал хүсэлтийг дэвшүүлж байв. Үүнд:
- Стандартын бус богино долгионы станцуудыг хил, гаалиар нэвтрүүлэх тал дээр хязгаарлалт тавих;
- Радио давтамжийн хүний биед хортой эсэх талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, танилцуулах;
- Дэвшилтэд технологийг ашиглах хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний радио давтамжийн зурвасыг олгох, давтамжийн зурвасын хуваарилалтыг ихэсгэх;
- Шинэчлэгдэн гарч буй журам, стандарт бүр дээр албан бичгээр мэдэгдэхээс гадна боломжтой бол хэлэлцүүлэг зохион байгуулж байх;
- Компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг явуулж байгаа нь чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ технологийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, мэдээлж байхыг хүсэж байна.