Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
2019-12-16
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2019 оны ээлжит 11 дүгээр хуралдааны  мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болов.

Энэхүү ээлжит хуралдаанаар Шуудангийн зохицуулалтын баримт бичгүүдийг хууль, тогтоомжид нийцүүлэх, шинэчлэн батлах тухай (“Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага”; “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”; “Шуудангийн харилцан холболтын журам”); “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөний төсөл”-ийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад (Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон  журам”-ын эцсийн найруулгын танилцуулга) зэрэг 4 асуудлыг хэлэлцэн хорооны тогтоол, тэмдэглэлийг баталсан болно. Уг хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтсийн удирдлагад үүрэг болголоо.

ХХЗХ-ны Даргын 2019 оны А/135 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгээс зохицуулах хорооны үйл ажиллагаа болон харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн салбарт мөрдөгдөж буй журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичгүүдийг Захиргааны ерөнхий хууль /ЗЕХ/, Харилцаа холбооны тухай хууль /2019-05-30/, Радио долгионы тухай /2019-05-30/, Шуудангийн тухай /2019-05-30/ хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоомжид нийцүүлэн Хорооны хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд Шуудангийн зохицуулалтын газар, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас хамтран боловсруулсан шуудангийн зохицуулалтын баримт бичгүүдийг хууль, тогтоомжид нийцүүлэх, шинэчлэн батлах тухай (“Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл шаардлага”; “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”; “Шуудангийн харилцан холболтын журам”) танилцуулга, нөхцөл шаардлага болон журмын төслүүд, тогтоолын төслийг хорооны 2019 оны ээлжит 11 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэв.  Хэлэлцсэн асуудлаар,  хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит 11 дүгээр хуралдааны “Шуудангийн зохицуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 16 дугаар хуралдааны тэмдэглэлийг гаргаж, хугацаатай үүрэг даалгавар болон удирдамж, чиглэлийг Шуудангийн зохицуулалтын газар, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт тус тус өгч үүрэг болгов.  Энэхүү хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр заалтаар, хуралдааны үеэр хорооны гишүүдээс гаргасан дээрх 3 баримт бичгийн төслүүдийн холбогдох заалтыг ХХМТГ-ын баримталж байгаа шуудангийн бодлого, дүрэм журамтай уялдуулах, хуулийн хэллэг ба зарчимд нийцүүлэх; формат загварын дагуу шуудангийн сүлжээ, үйлчилгээ, харилцан холболтын болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, гэрээний бүртгэл хяналт, хаягжилт, үндэсний стандарттай  уялдуулах асуудлыг судалж нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн дахин боловсруулж, баримт бичгийн эцсийн найруулгыг Хорооны дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтов.  Хоёрдугаар заалтаар, Хуралдааны явцад хорооны дарга Г.Чинзоригоос шуудангийн салбарт Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль,  Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, шуудангийн үйлчилгээ эрхлэгч нараас гаргаж байгаа зөрчил дутагдал,  хууль зөрчсөн /хар тамхи, мансууруулах бодис, хориотой бараа г.м/ үйл ажиллагаа, хэрэг үүсгэсэн жагсаалт, мэдээллийн асуудлаар холбогдох хууль хяналт, прокурор, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, гэмт хэрэг хариуцсан прокурортой Шуудангийн зохицуулалтын газрын удирдлага, шуудангийн Улсын байцаагч нар биечлэн уулзаж, хамтын ажиллагаа, оролцоогоо сайжруулах, албан ёсоор жагсаалт мэдээлэл, тайланг авч нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт боловсруулж, Хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанд танилцуулахыг Шуудангийн зохицуулалтын газарт үүрэг болгов. 

Хорооны ээлжит хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөний төсөл”-ийн талаар танилцуулга, мэдээллийг авч хэлэлцэж, хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэлийг үндэслэн хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар  “ХХЗХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар удирдамж, чиглэл өгөх тухай” тэмдэглэлийг баталсан болно. Энэхүү хуралдааны тэмдэглэлийн хавсралтад заасан удирдамж, чиглэл болон үүрэг даалгаврыг хорооны Дэд дарга, газар хэлтсийн дарга, ерөнхий нягтлан, ахлах мэргэжилтэн нарт өгөхөөр тогтов. Хуралдааны тэмдэглэлийн хавсралтад заасан удирдамж чиглэл, үүрэг даалгаварыг 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний төслийн баримт бичигт тусгах асуудлыг судлан боловсруулж, Хорооны дараагийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг Дэд дарга, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт тус тус үүрэг болгов. Тэмдэглэлийн гуравдугаар заалтаар, хорооны хуралдааны тэмдэглэлээр болон хуралдааны явцад хорооны дарга, гишүүдээс өгсөн санал, зөвлөмж болон хуралдаанаас өгөгдсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг 2019 онд багтаан  Хорооны дарга, гишүүдэд хүргүүлэн хуралдаанд танилцуулахыг  Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга-д даалгав. 

Хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлаар, “Харилцааны холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын эцсийн найруулгын танилцуулгыг хийж, өгөгдсөн удирдамж чиглэлийг тусгасан  байна гэж үзэв.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон 4 тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 8 хуулийн этгээдэд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 48 тоот тогтоолын хавсралтаар 8 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 49 тоот тогтоолоор 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 тоот тогтоолоор 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн;  
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 51 тоот тогтоолыг тус тус батлав.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2019-11-29