Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Ази, Номхон далайн бүсийн орнуудын зохицуулагчдын дугуй...
Ази, Номхон далайн бүсийн орнуудын зохицуулагчдын дугуй ширээний уулзалтад оролцлоо
2019-09-24
Ази, Номхон далайн бүсийн орнуудын зохицуулагчдын дугуй ширээний уулзалтад оролцлоо Ази, Номхон далайн бүсийн орнуудын зохицуулагчдын дугуй ширээний уулзалтад оролцлоо

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо 2019 оны 09 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Тайландын Хаант Улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг болон цахилгаан холбооны хороо (The office of The National Broadcasting and Telecommunications Commission-NBTC) хамтран 9 дэх удаагийн “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт” болон “Олон улсын Зохицуулагчдын сургалт”-д амжилттай оролцлоо.

Энэхүү хуралд Ази, Номхон Далайн бүсийн орнуудын харилцаа холбооны салбарын зохицуулах байгууллагын удирдлагууд оролцдог бөгөөд харилцаа холбооны салбарын зохицуулалтын бодлого, стратеги, зохицуулалтын арга хэрэгслийн талаар харилцан мэдээлэл солилцож, асуудлыг шийдвэрлэх өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран ажилладгаараа онцлогтой юм.

Уг арга хэмжээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны Дэд дарга Д.Сэрээдоржоор ахлуулсан төлөөлөл оролцож харилцаа холбооны хурдацтай хөгжлийг даган үүсч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, туршлага, мэдээлэл зэргийг Ази, Номхон далайн бүс нутгийн харилцаа холбооны салбарын зохицуулагч нартай солилцож, зарим улсын туршлагыг судлан санал солилцлоо.

 

Түүнчлэн тус хорооны Дэд дарга Д.Сэрээдорж “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-ын 7 дугаар хэсгийн хурлын илтгэгчээр оролцсоны сацуу “Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Зохицуулагчдын дугуй ширээний уулзалт”-ыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулах талаар албан ёсны хүсэлтээ илэрхийлж, ОУЦХБ дэмжиж ажиллахаар боллоо.