Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
2019-09-15
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү бүсийн зөвлөгөөнд Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчилгээ эрхлэгчид оролцож байна. Тус зөвлөгөөн 09 сарын 12-ны өдөр ХХЗХ-ны дарга, ХХМТГ-ын дарга, Сүхбаатар аймгийн засаг дарга нар үг хэлж нээснээр эхлэн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, “ХХЗХ-ны үйл ажиллагааны стратеги 2019-2025” зэрэг сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг явууллаа. Үүнд Харилцаа холбооны өнөөгийн байдал, чиг хандлага сэдэв дор радио давтамжийн хуваарилалт ба утасгүй технологийн ирээдүйн чиг хандлага, Цахим орчин нийгмийн сүлжээ болон цахим орчин дахь хүүхэд хамгааллын зохицуулалт, Цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөлөл гэх мэт сонирхолтой илтгэлүүд дэс дараатай тавигдаж төр болон хувийн хэвшлийн байгууллага, салбарын мэргэжил нэгтнүүддээ таниулж шаардлагатай мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг олгосон юм. Эхний өдрийн зөвлөгөөний орой Сүхбаатар аймгийн спорт танхимд бүсийн зөвлөгөөнд оролцогчдын дунд  уламжлал болгон зохион байгуулдаг ОУ хэмжээний мастер, ХХЗХ ажилтан Н.Юля нэрэмжит гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн амжилттай, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Зөвлөгөөн хоёр дах өдөр  буюу 9 сарын 13-ны өдөр “Өргөн нэвтрүүлгийн хөгжил” сэдэв дор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, зах зээлийн байдал, хамтын ажиллагаа, контент боловсруулалт, дамжуулалтын өнөөгийн төлөв, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлэг явагдлаа. Илтгэлээс гарсан шинэ мэдээлэл,  судалгааны үр дүнд тулгуурлан салбарын мэргэжилтэн, инженерүүд орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тэр дундаа зүүн бүсийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хэмжилт шалгалтын нэгдсэн судалгаатай танилцаж, техник технологи, хөгжлийн шинэ түвшинд орон нутгийн телевизүүд ямар байдлаар ажиллах ёстой вэ? Сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Зөвлөгөөний хоёр дах өдрийн хоёр дугаар хэсгийн “Харилцаа холбооны хөгжил орон нутагт” хэлэлцүүлгээр тус зөвлөгөөнтэй холбоотой санал асуулга, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх гарц бодлого, зохицуулалтын асуудлаар харилцан туршлага солилцсоноор “Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөний хаалт болж өндөрлөлөө.