Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутагт сургалт зохион байгуулав
Орон нутагт сургалт зохион байгуулав
2019-06-26

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний байгууллагуудын 75 ажилтан албан хаагчид оролцсон нэг өдрийн хөтөлбөртэй сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Хаягжуулалтын өнөөгийн байдал, шуудангийн нэгдсэн код, хаягийн бичвэрийн олон улсын стандартыг танилцуулав.

Цаашид тус сумын барилга байгууламжид шуудангийн нэгдсэн код оноох, хаягжуулалттай холбоотой асуудлуудаар багийн засаг дарга нар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцон хамтран ажиллахаар боллоо.

 

 

 

Харилцаа холбооны зохицуулах хороо