Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх зорилгоор Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд долоо хоногийн сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 1 өдрийг хүртэл зохион байгуулж байна. Сургалтыг 2007 онд батлагдсан "Шууданч" мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрөөс сонгож авсан үйлчилгээний ажилтан заавал эзэмшсэн байх чадварын талаархи шинэчилсэн хөтөлбөрөөр явуулж байгаагаараа онцлогтой юм. Үүнд:
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах, Ажлын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг ажиллуулах
- Шуудангийн тухай, Харилцаа холбооны тухай хууль болон технологийн дүрэм, журам, стандартуудыг мөрдөж ажиллах
- Үйлчлүүлэгчийн харилцааны нууцлалыг хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, хөдөлмөрийн сахилгыг сахих
- Шуудангийн илгээмжийн солилцооны мэдээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тайлан гаргах
- Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг хүлээн авах
- Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг ялган боловсруулах
- Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг хаягт эзэнд нь гардуулах
- Дүрмийн дагуу шуудангийн лавлах үйлчилгээ үзүүлэх
- Харилцааны соёл гоо зүй
Сургалтанд нийт 13 ажилтан оролцож байна. Цаашид мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийн дагуу давтан сургалтыг тодорхой үе шаттайгаар явуулж байх нь зүйтэй гэсэн саналыг оролцогчдоос ирүүлээд байгаа юм.