Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн...
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
2019-06-11

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэсэн билээ.

            Энэхүү шалгалтаар нийт 30 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд шалгалтын дүнг нийт үйлчилгээ эрхлэгч нарт танилцуулах уулзалтыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийлээ.

 

 

            Тус хороо нь хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хэмжилт, шалгалтын дүнг дор хүснэгт 1-ээр тоймлон үзүүллээ.

 

 

Хүснэгт 1

Үзүүлэлт

Холбогдох баримт бичиг

Хангасан

Хангаагүй

1

Баримт бичгийн бүрдэл

Тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлага

73.33%

26.67%

2

Хүний нөөцийн бүрдэл

ХХЗХ-ны 2015 оны 15 тоот тогтоол “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” баримт бичгийн 9.1 дэх заалт “Зайлшгүй байх мэргэжилтэй ажилтны тоо (найруулагч, сэтгүүлч, нэвтрүүлэгч, зураглаач, эвлүүлэгч)”

60.00%

40.00%

3

Радио давтамжийн ашиглалт

9.2.3. дахь заалт “MNS 4909:2000 Давтамжийн модуляцтай хэт богино долгионы нэвтрүүлэгч, техникийн шаардлага”

9.2.4. дэх заалт “MNS 5762:2007 Цамхагт суурилуулсан антенн фидерийн байгууламж, аюулгүй ажиллагааны шаардлага”

66.67%

33.33%

4

Хөтөлбөр

ХХЗХ-ны 2015 оны 15 тоот тогтоол “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” баримт бичгийн 7.4,  7.14, 7.16, 7.25, 7.29, 7.41 дэх заалтууд

75.00%

25.00%

Монгол бүтээл ()

ХХЗХ-ны 2015 оны 15 тоот тогтоол “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” баримт бичгийн 7.4 дэх заалт

83.00%

17.00%

5

Зар сурталчилгааны хэтрэлтгүй

ХХЗХ-ны 2015 оны 15 тоот тогтоол “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” баримт бичгийн 7.29 дэх заалт

60.00%

40.00%

6

Студийн шаардлага

MNS 5591-1:2012 “Радиогийн студид тавих үндсэн шаардлага”

MNS 5591-2:2016 “Студийн тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” баримт бичгийн 9.2.1, 9.2.2 дахь заалтууд

50.00%

50.00%

 

Улаанбаатар хотод хэт богино долгионы үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хүснэгт 2-т үзүүллээ.

Хүснэгт 2

Хувьчилсан оноо

Үсгээр илтгэсэн дүн

ТЗ эзэмшигчдийн тоо

90-100

А

-

80-89

B

4

70-79

C

6

60-69

D

20

0-59

F

-

 

 

Мөн уулзалтаар “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” баримт бичигт оруулах өөрчлөлтийн тухай, “Тоон радиогийн баримт бичиг, бодлогын чиглэл”, “Тоон радиогийн үйлчилгээний зохицуулалт” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдаж, асуулт хариултад хариулан, мэдээллээр хангаж ажиллалаа.