Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэргэшүүлэх сургалт эхэллээ
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэргэшүүлэх сургалт эхэллээ
2019-05-20
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэргэшүүлэх сургалт эхэллээ Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэргэшүүлэх сургалт эхэллээ

Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн удирдах ажилтныг мэргэшүүлэх нэг сарын сургалт Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн сургалтын төвд 2019 оны 05 сарын 16 ны өдөр  эхэллээ.

Тус сургалт нь доорх агуулгын хүрээнд нийт 64 цагийн цогц мэдлэг олгох юм. Үүнд:

  • ХХМТ-ийн салбар болон шуудангийн  бодлого, зорилт, эрх зүйн орчин, стандартууд
  • Шуудан холбооны зохицуулалт, чиг хандлага
  • ХХМТ-ийн хөгжлийн чиг хандлага, Мэдээлэл холбооны үйлчилгээний технологиуд
  • Шуудан холбооны сүлжээ, төлөвлөлт, оновчлол
  • Шуудангийн аюулгүй байдал
  • Шуудан холбооны салбарын өнөөгийн байдал, өрсөлдөөний орчин
  • Шуудан холбооны үйлчилгээний инноваци, дижитал шилжилт
  • Шуудан үйлчилгээний хэрэглэгчийн зан төлөв
  • Шуудангийн үйлчилгээний өртөг, зардлын тухай
  • Цахим бизнес түүний технологиуд, Цахим төлбөрийн систем ба худалдаа
  • Шуудангийн үйлчилгээний өнөөгийн байдал, чиг хандлага, бусад орны туршлага, үйл ажиллагааны технологийн горим, стандарт
  • Цахим засаглал, Шуудан холбооны технологийн үүрэг
  • Монгол Улсын хаягжуулалтын асуудлууд, шуудангийн нэгдсэн код /ZipCode/, бусад орны туршлага
  • Гаалийн хууль, эрх зүйн зохицуулалтын орчин
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх
  • Газарзүйн мэдээллийн систем (GIS) Бар код, QR кодод суурилсан автоматжуулалт, Шуудангийн хэрэглээний програмууд, RFID технологид суурилсан автоматжуулалт, хөгжлийн төлөв
  • Шуудангийн үйлчилгээний чанарын удирдлага /ISO2001 стандарт/
  • Логистикийн үндсэн асуудлууд, логистик менежмент, курьер, шуудан, хүргэлтийн бизнес
  • Улс хоорондын шуудан болон ОУ-ын бизнесийн зарчим, ОУ-ын хуулиуд, худалдааны стандартууд, гэрээ хэлцэлийн тухай
  • Тээвэр, логистикийн салбарт ашиглагдаж буй ОУын стандарт, түүний хэрэглээг бий болгоход тулгамдаж буй асуудлууд
  • Шуудан каргоны компаниудад тулгамдаж буй асуудлууд, шийдэл сэдвээр “coaching”  сургалт

Уг сургалтад нийт 21 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 22 удирдах ажилтан хамрагдаж байна.

 
 

 

 

 

Шуудангийн Зохицуулалтын Газар