Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа...
Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.
2019-04-22
Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019-д Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулсан “Орон нутгийн хэвлэл мэдээллийн форум 2019” Улаанбаатар хотод 2019.04.20-04.22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү форумын зорилго нь орон нутгийн сэтгүүлчдийн өнгөрсөн оны ололт, амжилт, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, төлөвлөгөөтэй танилцах, ахисан түвшний сургалтад хамруулах, хоорондоо туршлага солилцох, орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгааг хэлэлцэх бөгөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 23 салбар зөвлөлийн дарга, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.  

Тус форумд Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын холбогдох мэргэжилтнүүд “Цахим орчны зохицуулалт” болон “Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр оролцогчид илтгэлийн хүрээнд болон Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой асуулт тавьж мэдээлэл солилцлоо.