Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол бичгийн цахим кодчиллын асуудлаарх Юникодын ажлын...
Монгол бичгийн цахим кодчиллын асуудлаарх Юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал зохион байгуулагдаж байна.
2019-04-03
Монгол бичгийн цахим кодчиллын асуудлаарх Юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал зохион байгуулагдаж байна. Монгол бичгийн цахим кодчиллын асуудлаарх Юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал зохион байгуулагдаж байна.

Юникодын консорциум болон Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын хамтран зохион байгуулсан монгол бичгийн цахим кодчиллын асуудлаарх Юникодын ажлын хэсгийн 3 дугаар  хурал Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Тус хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам,  Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын шинжлэх ухааны акедеми, Хэлний бодлогын үндэсний төв, Өвөр монголын өөртөө засах орны Монгол хэл судлал болон хэрэглээний төв, Өвөр монголын их сургууль болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Энэхүү хурлын гол зорилго нь монгол бичгийн цахим кодчиллыг хэрхэн засаж сайжруулах вэ гэдэг нэгдсэн загвараа хэлэлцүүлж, эцэслэн батлуулах явдал юм.