Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн байгууллага, Дэлхийн шуудан холбоо хамтран ажиллаж, шуудан тээвэрлэлтэд зөвшөөрөгдөөгүй болон аюултай эд зүйлсийн талаархи гарын авлага гарган стандартыг хөгжүүлж байдаг. Цахим худалдааны хөгжлийг дагаад илгээлт, жижиг боодлын солилцоогоор аюултай эд зүйлсийг шуудангаар дамжуулах эрсдэл мөн нэмэгдсээр байна.
Олон улсын шуудангийн байгууллагууд шуудангийн үйлчилгээг хурдан шуурхай аюулгүй үзүүлэх зорилгоор дараах 3 төрлийн шуудангийн илгээмжийг дамжуулахгүй байхын тулд “явуулахаас өмнө дахин шалга”, “намайг аюулгүй түргэн хүргээч” уриатайгаар ажиллаж байна.
Намайг хурдан хүргэхийн тулд аюулгүй байлга.
Энэ удаагийн цувралаар Улс хоорондын шуудангаар илгээхийг хориглосон аюултай зүйлс болох Илгээхийг хориглосон 9 ангиллын бодисын талаар танилцуулъя.
Шуудангийн илгээмж нь гаалийн бүрдүүлэлтэнд өгсөн мэдүүлэгтээ аюултай ачаа байхгүй гэдгийг нотолж чадахгүй бол буцаагддаг болохыг анхаарна уу.