Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Үйлчилгээ эрхлэгч нарын анхааралд: GPS Week Number...
Үйлчилгээ эрхлэгч нарын анхааралд: GPS Week Number Rollover-ийн тухай
2019-04-03

GPS системийн цаг нь долоо хоногийн тоололд суурилдаг. Харамсалтай нь GPS хиймэл дагуулууд нь долоо хоногийн дугаарыг зөвхөн 10 битэд багтаан кодлон илгээдэг ба энэ нь зөвхөн 1024 долоо хоногийг буюу 0-ээс 1023 хүртэлх тоог илгээх боломжтой юм. Иймээс 1024 дэх долоо хоногийн дараагаас дахин 0-ээс эхлэн тоолдог. Энэ тухай GPS Interface Control Document IS_GPS_200J.pdf (20.3.3.3.1.1) -д тодорхой заасан.

GPS системийн цагийн "эхлэх огноо" нь 1980 оны 1-р сарын 6-ны Ням гариг байдаг. Дээр өгүүлснээр эхний 1024 долоо хоног дуусаж, 1999 оны 8-р сарын 22-ний Ням гаригт 0-ээс эхлэн тоолсон ба дараагийн циклийн эхлэл энэ долоо хоногт буюу 2019 оны 4-р сарын 7-ны Ням гаригт тохионо.

Цаг хугацааны синхрончлолд ашиглагддаг GPS хүлээн авагчид эдгээр циклийг зөв тооцоолох ёстой ба зөвхөн цаг хугацааны зөрүүг үндэслэн ажилладаг хүлээн авагчдын хувьд энэ нь чухал биш юм.

Тус хорооноос хариуцан ажиллуулдаг master.ntp.mn, slave.ntp.mn цагийн серверүүдэд ашиглаж буй GPS хүлээн авагчийн үйлдвэрлэгчээс дээрх өөрчлөлтийг тооцоолсон, хэвийн ажиллах тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан батлан мэдээлсэн тул уг цагийн серверүүд хэвийн ажиллахыг мэдэгдэж байна.