Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах стандартуудыг дахин хянаж шинэчлэх болон шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
MNS ITU-R R 573-3:2004 Радио холбоо-тайлбар толь
MNS 5640:2006 Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага
MNS 5596:2006 Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага
MNS 4932:2000 Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм
Гэрэлтүүлгийн болон камерын шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага
Мэдээлэл, харилцаа холбооны Техникийн өрөөнд тавигдах шаардлага