Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн...
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.
2019-03-28

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг тус хорооны даргын 2019 оны А/38 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны хооронд хийгдэж байна.

Тус төлөвлөгөөт шалгалтыг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагчтай хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд хяналт шалгалтад нийт 33 аж ахуйн нэгж хамрагдахаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах аж ахуйн нэгжүүд хамрагдаад байна. Үүнд:

Эзэмшигчийн нэр ФМ радиогийн нэр
1 Эм Жи Эл Радио ньюс ХХК MGL radio
2 Скод ХХК Мэдээллийн радио
3 Сета тех ХХК Аялгуу
4 Жавзандамба хутагт төв ТББ Зохист аялгуу
5 Улаанбаатар телевиз ХХК VIP
6 Смарт коммуникэйшн ХХК Тойм
7 Шүхэрт ТББ Хамаг монгол
8 Эх элгэн нутаг ХХК Элгэн нутаг
9 Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Лавайн эгшиг
10 Монголын Мюзик Медиа ХХК Бизнес радио
11 Билэгт Дөлгөөн ХХК Их монгол
12 НС холбоо ХХК Гийнгоо
13 Аггрегатор ХХК Тэргүүлэгч
14 Бадруун ХХК Улаанбаатар радио
15 Медиа холдинг ХХК Тэнгэрлэг радио
16 Салхи Энтертэйнмэнт ХХК Гэр бүлийн радио
17 Чугу ХХК VIBE
18 И Зэт Эф Эм ХХК Смарт радио
19 Билэг санаа ХХК Шинэ долгион

Энэхүү шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой Зохицуулах хорооноос батлан гаргасан нөхцөл шаардлагын хэрэгжилт, техник, стандарт шаардлага хангасан байдлыг шалгаж, антены хаягжилтыг газар дээр нь хийн, тулгарч буй бэрхшээл, асуудлуудтай газар дээр нь танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.