Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны эхний...
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны эхний улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа
2019-03-28
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны эхний улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  2019 оны эхний улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 46 аж ахуйн нэгж, байгууллагын 56 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэхтэй хэлтэс, Санхүүгийн зохицуулах хороо, ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай  хамтран зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулснаараа онцлог болж байгаа юм.  Сургалтаар: 

  • Улс хоорондын шуудан илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх 
  • Улс хоорондын шуудан илгээмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудал
  • Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн гүйлгээнд анхаарах зэрэг асуудлаар танилцуулга мэдээллийг холбогдох байгууллагын удирдах ажилтнууд хийж, тус хорооны Зах зээл, үнэ тариф, үнэлгээ судалгааны газраас Статистик тайлан мэдээг цахимжуулах программын сургалтыг явуулж, дадлага ажлыг гүйцэтгэлээ.