Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа өргөн...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхлээд байна.
2019-03-22

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны А/57  тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд  хийх хяналт шалгалтын ажлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эхлүүлээд байна. 
Тус хяналт, шалгалтыг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэстэй хамтран 2019 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх бөгөөд хяналт шалгалтанд нийт 78 телевиз, сувгууд хамрагдана. 
Энэхүү шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд  холбогдох хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой Зохицуулах хорооноос батлан гаргасан нөхцөл шаардлагын хэрэгжилт, техник,  стандарт шаардлага хангасан байдлыг шалгаж, тулгарч буй бэрхшээл, асуудлуудтай газар дээр нь танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.