Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зарлал: "MNS 5640:2006 Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын...
Зарлал: "MNS 5640:2006 Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
2019-03-20

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “MNS 5640:2006 Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага” стандартыг дахин хянаж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлнэ.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын чиглэлээр баримт бичиг боловсруулах, орчуулах, судалгаа шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906, Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn