Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зарлал: "MNS 4932:2000 Монголжин бичгийн кодыг хэрэглэх...
Зарлал: "MNS 4932:2000 Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
2019-03-20

Харилцаа холбооны зохицуулах хороо нь "MNS 4932:2000 Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм" стандартыг дахин хянаж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлнэ.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. MS Windows, Linux, MAC OS үйлдлийн системүүд дээр ажиллаж байсан, Font, Driver, Unicode зохиож, хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагатай,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Уйгаржин Монгол бичгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж эрдмийн зэрэг цол хамгаалсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906, Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn