Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлэг зохион байгуулна.
2013-10-03

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн Газраас бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лицензийн тогтолцоог шинэчлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг зөвшөөрөл олгож байгаа холбогдох төрийн байгууллагууд, зарим салбаруудын дэргэдэх холбоод болон олон улсын байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд улсын хэмжээнд нийт олгож байгаа зөвшөөрлүүдэд дүн шинжилгээ хийж байгаа билээ. Тус хороо нь уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан ба тусгай зөвшөөрлийн талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд тус хорооноос Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газартай хамтран харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд тусгай зөвшөөрлийн төрөл, ангилал, тэдгээрийн хэрэгцээ, шаардлагын талаарх уулзалт, хэлэлцүүлгийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний 15:00 цагаас өөрийн байрны уулзалтын танхимд зохион байгуулна.

Сонирхсон байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч, ААН, иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.