Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Телевизийн өргөн нэвтрүүлгийн стратеги, удирдлага” сургалт зохион...
“Телевизийн өргөн нэвтрүүлгийн стратеги, удирдлага” сургалт зохион байгуулж байна
2013-08-28
“Телевизийн өргөн нэвтрүүлгийн стратеги, удирдлага” сургалт зохион байгуулж байна “Телевизийн өргөн нэвтрүүлгийн стратеги, удирдлага” сургалт зохион байгуулж байна

Тус хорооноос Монголын телевизүүдийн холбоо, ОХУ-ын Аутограф компанитай хамтран 2013 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Телевизийн өргөн нэвтрүүлгийн стратеги, удирдлага” сэдэвт 5 өдрийн сургалтыг телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч, ФМ радиогийн удирдлагуудыг хамруулан зохион байгуулж байна. Сургалтанд эфирийн 12 телевиз, 6 кабелийн сувгуудын удирдлагууд болон менежерүүдийн нийт 20 орчим оролцогчид хамрагдаж байгаа юм. Уг сургалтаар телевизийн маркетинг, борлуулалт, зорилтот үзэгч, сонсогчидоо тодорхойлох, телевизийн хөтөлбөр боловсруулах, мэдээ хэрхэн бэлтгэж хүргэх, зар сурталчилгаа явуулах урлаг, маркетингийн дүрмүүдийг телевизийн өргөн нэвтрүүлгийн салбарт хэрхэн хэрэгжүүлэх, хүний нөөцийн удирдлага, стратеги төлөвлөгөө хэрхэн боловсруулах зэрэг телевизийн удирдлагуудын зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийг жишээ баримттайгаар тайлбарлан, практик дасгалын хамт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, багш урилгаар хүрэлцэн ирж зааж байгаагаараа онцлог, чухал ач холбогдолтой юм.

Сургалтыг “BBC World Trust”, “Inter news” олон улсын байгууллагуудад сургалт зохион байгуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, эрх бүхий багш, ОХУ-ын Автограф компанийн ерөнхий захирал Денис Вишня ХХЗХ-ны урилгаар ирж удирдан явуулж байна. Денис Вишня нь телевиз, өргөн нэвтрүүлгийн салбарт шинээр бизнес эхлүүлэх, бизнесээ амжилттай хөтлөн явуулах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ОХУ дахь 250 гаруй компанид зөвлөгөө өгч бизнесийг нь амжилтанд хүргэж байсан туршлагатай зөвлөх эксперт болно.

Эхний өдрийн сургалтыг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудад зориулан “Өргөн нэвтрүүлгийн бизнесийг хэрхэн ухаалгаар хөгжүүлэх вэ?” сэдвийн хүрээнд лекц, семинар хэлбэрээр зохион байгууллаа. Семинарт телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч, ФМ радиогийн удирдлага, менежерүүд зэрэг 40 гаруй оролцогчид хамрагдан зар сурталчилгааны орлогоо хэрхэн сайжруулах, үзэгч сонсогчидоо судлах, хэлцэлд хүрэх ухаалаг арга зэрэг  маркетинг, бизнесийн удирдлагын үндсэн ойлтголтыг телевизийн өргөн нэвтрүүлгийн онцлогийг тусган хэрхэн ажиллах тухай сонирхолтой жишээ баримтаар баяжуулсан лекц сонсч хэлэлцүүлэг хийлээ.

Сургалтын явцад оролцогчид багштай тусгайлан уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй бол хичээлийн бус цагаар цаг товлон уулзах боломжтой юм.