Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн
2018-11-13
“Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн “Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн

Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газраас “Шуудангийн салбарын зохицуулалт-2018” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг  2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо Бишрэлт зочид буудлын  “Даймонд танхим”-д зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнөөр цахим худалдааны хотын хүргэлтийн сүлжээний дэд бүтцийн асуудал, газар шуудангийн илгээмж, гаалийн хяналтын бүс зэрэг тулгамдсан асуудлуудаар хэлэлцэн шийдлийг олохыг зорьж байна.  Тус хорооноос шуудангийн салбарын бодлого зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос эхлэн жил бүр  зөвлөгөөн, форумыг зохион байгуулж иржээ.

“Шуудангийн салбарын зохицуулалт-2018” зөвлөгөөний илтгэл

 

Шуудангийн салбарын зохицуулалт П.Цэрэнням ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа Б.Цэцэндаваа ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн

Шуудангийн хаягжилт, нэгдсэн код Д.Үүрцайх ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын мэргэжилтэн

Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээний хэтийн төлөв Д.Баттулга Монгол шуудан ХК-ийн Стратеги төлөвлөлтийн газрын захирал

Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээний менежмент бизнесийн орчныг сайжруулах нөхцөл боломжийн тухай Ph.D Ж.Баатархүү МУ-ын Зөвлөх инженер, МХХТС-ын ШУТЗ-ийн гишүүн

Монгол дахь буухиа шуудангийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд Н.Энхриймаа  Туушин ХХК –ийн дэд захирал (FedEx&TNT)

Гааль-Гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал Б.Мягмар ГЕГ, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга