Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / radio zohitsuulalrtbackup
radio zohitsuulalrtbackup
2018-10-22
Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн баримт бичгүүдийг боловсруулан, батлуулж нийтэд мөрдүүлж байна. Үндэсний радио давтамжийн хуваарилалт, зохицуулалт нь Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, олон улсын болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үндэслэн хийгддэг. Эдгээр радио давтамжийн хуваарилалт, зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагын баримт бичгийг боловсруулахдаа радио холбооны үйлчилгээ, түүний хэрэглээний талаар Олон улсын чиг хандлага, техник технологийн хөгжил болон ОУЦХБ-ын зөвлөмжийн дагуу судалгаа, шинжилгээ хийж салбарын мэргэжилтэн, үйлчилгээ эрхлэгчдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулагдан Зохицуулах хороогоор батлагддаг болно.   1. Зохицуулалт гэж Монгол улсын холбогдох хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүд, олон улсын зохицуулалтын жишиг хандлагад нийцүүлэн, төрөөс мэдээлэл харилцаа холбоо технологийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тулгуурлан тухайн үйлчлэх хүрээнд баримтлах зохицуулалтын зарчмуудыг тодорхойлох баримт бичгийг ойлгоно. Зохицуулалт нь Зохицуулах хорооноос тухайн үйлчлэх хүрээнд зориулан боловсруулах бусад баримт бичгүүдийн үндэслэл болно. 2. Нөхцөл шаардлага гэдэг нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлсон захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно. 3. Журам гэдэг нь  харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой байнга давтагддаг, тодорхой эхлэл төгсгөл бүхий тухайлсан үйл ажиллагааны дараалал, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын эрх, үүргийг тодорхойлоход чиглэсэн захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно.   Радио давтамжийн  зохицуулалтын чиглэлээр тус хорооноос батлагдсан зохицуулалтын баримт бичигтэй дараах линкээр орж танилцана уу.   1-300-1.1_Тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн 470-694 МГц-ийн зурвасын зохицуулалт- 1-301-3.0_Радио давтамжийн 2200-2300 МГц-ийн зурвасын зохицуулалт, нөхцөл шаардлага- 1-302-1.1_Радио давтамжийн 2700-2900 МГц-ийн зурвасын зохицуулалт- 1-303-1.2_Бага оврын сансрын холбооны систем (VSAT)-д ашиглах радио давтамжийн зохицуулалт, нөхцөл шаардлага 1-304-1.1_Тоон радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын зохицуулалт- 1-306-1.1_Сансрын хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасын зохицуулалт 1-307-1.1_Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт 1-313-1.1_Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын болон сувгийн зохицуулалт- 1-315-1.2_Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт- 1-316-2.0_Утасгүй камер, өргөн нэвтрүүлгийн радио линкийн радио давтамжийн зурвасын зохицуулалт- 2-300-1.0/2017.06.30/_Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухай 2-301-1.0/2017.06.30/_Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага тогтоож, батлах тухай 2-300-1.2_Харилцаа холбооны Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага- 2-306-2.1_Радио давтамжийн 2.4 ГГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага- 2-307-2.1_Радио давтамжийн 5 ГГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага- 3-301-1.1_Утасгүй холбооны нэвтрүүлэх болон хүлээн авах антенны байгууламжийг бүртгэлжүүлэх журам- 3-302-2.1_Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам .expandedNode div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } Радио, телевизийн газарын сүлжээнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт Радио, телевизийн газрын сүлжээний давтамжийн төлөвлөлт, олон улсын гэрээ:      Радио өргөн нэвтрүүлгийн  долгион тархалтын хүрээ нь зориулагдсан газар нутгийг бүрэн хамарсан байх ба ажиллах давтамжийн зурвасыг сонгохдоо долгион тархалтын шинж төлөв, газрын гадаргуйн байдал болон бусад хүчин зүйлүүдээс хамааруулан янз бүрээр сонгодог. Монгол улс нь олон улсын 1-р бүсэд хамрагдаж, түүний давтамжийн зурвасын хуваарийг даган баримтладаг. Үүнд:   Стокгольмын гэрээ (1961 он.) (ST61) "Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) цараанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах давтамжтай холбоотой Европын өргөн нэвтрүүлэгт зориулсан бүс нутгийн гэрээ", Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) царааны радио өргөн нэвтрүүлгийг хэлэлцсэн Европын хурал (Стокгольм, 1961 он).   Женевийн гэрээ (1975 он.) (GE75) "1-р бүсэд урт долгионы (УД) болон 1 ба 3 бүсэд дунд долгионы (ДД) цараанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах давтамжийн холбоотой бүс нутгийн төлөвлөлтийн гэрээ”,  радио өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 1975 он).   Женевийн гэрээ (1984 он.) (GE84) "1-р бүсэд ба 3-р бүсэд хэт богино долгионы 87.5-108 МГц царааг дууны өргөн нэвтрүүлгийн FM үйлчилгээнд ашиглах төлөвлөлтийн гэрээ”, дууны өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 1984 он).   Женевийн гэрээ (2006 он.) (GE06) "1-р ба 3-р бүсэд 174-230 МГц, 470-862 МГц цараанд хэт богино долгион (ХБД)/ультра хэт богино долгионы (УХБД) аналоги ба тоон телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний төлөвлөлтийн гэрээ”, Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) царааны анилоги ба тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 2006 он.).   Монгол Улсын радио, телевизийн газрын сүлжээний төлөвлөлт: Радио долгионы тухай хууль 1999 онд Улсын их хурлаар батлагдаж, тус хуулийн 5.2.1-д Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулллага нь радио давтамжийн зурвасын ашиглалтын талаархи төрийн бодлогыг боловсруулахаар заасан байдаг. Үүнийг үндэслэн "Монгол улсын үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгт"-ийг Дэд бүтцийн сайдын 2003 оны 303 тоот тушаалаар баталж, 2004 онд шинэчлэн баталсан. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн газрын сүлжээг тоон технологид шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд олон улсын стандарт, систем, шилжилтийн үеийн бодлогыг судалж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж байсан байна. Үүнд: Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2005 оны 136 тоот тушаалын 2  дугаар хавсралт ”Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийн тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл” Харилцаа холбооны зохицуулах хорооны “Монгол Улсын хэмжээнд тоон телевизийн газрын сүлжээнд олон улсын тоон телевизийн DVB-T  стандартыг сонгох”  тухай 2006 оны 12-р сарын 48-р тоот тогтоол; Харилцаа холбооны зохицуулах хорооны “Радио, телевизийн давтамжийн зурвас хуваарилах тухай” 2007 оны 62-р тоот тогтоол Харилцаа холбооны зохицуулах хорооны “Монгол Улсын хэмжээнд урт, дунд, богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн газрын сүлжээнд тоон радио өргөн нэвтрүүлгийн DRM стандартыг сонгох” тухай 2007 оны 64-р тоот тогтоол Харилцаа холбооны зохицуулах хорооны “Монгол Улсын хэмжээнд тоон радио өргөн нэвтрүүлгийн сансрын ба газрын сүлжээнд тоон радио өргөн нэвтрүүлгийн DAB-T, DAB-S стандартыг сонгох” тухай 2007 оны 65-р тоот тогтоол Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны  “Монгол улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт батлах тухай” 43 тоот, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт /төлөвлөгөө/-д нэмэлт оруулах тухай” 44 тоот тогтоолуудаар Монгол улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвас, стандартыг нарийвчлан тодорхойлсон байна. Телевизийн 1, 2, 3 дугаар царааны ашиглалтын байдал цаашдын хандлага