Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн...
Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө шинэчлэн батлагдлаа
2018-10-12

Дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбоо зэрэг харилцаа холбооны үйлчилгээнд ашиглаж буй дугаарлалтаа өөрийн улсын дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд заагдсаны дагуу ашигладаг. Монгол Улсын хувьд ч мөн адил харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид дугаарлалтаа харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ашиглаж байна.

Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуулийн 9.1.9-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо боловсруулж, тус хуулийн 6.1.5–д заасны дагуу Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг.

Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө нь 2000 онд анх батлагдаж байсан. Үүнээс хойш 2010 онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд сүүлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын А/104 тоот тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаад байна. Шинэчлэгдэн батлагдсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг доор үзүүлэв.