Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио давтамжийн зохицуулалт, хяналтын чиглэлээр зөвлөх үйлчилгээний...
Радио давтамжийн зохицуулалт, хяналтын чиглэлээр зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжиж байна
2013-08-13
Радио давтамжийн зохицуулалт, хяналтын чиглэлээр зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжиж байна Радио давтамжийн зохицуулалт, хяналтын чиглэлээр зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжиж байна

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо  болон БНСУ-ын Мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн хүрээлэн (KISDI) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд   “Радио давтамжийн спектрийн менежмент, бодлого зохицуулалт” сэдэвт зөвлөх үйлчилгээний сургалт, семинарыг 2013 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалт семинарт тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын албаны  мэргэжилтэн, инженерүүд, БНСУ-ын талаас Мэдээлэлжсэн нийгмийн хүрээлэн, Электрон болон холбооны тоног төхөөрөмж судалгааны хүрээлэн (ETRI), Радио долгион хяналтын байгууллагуудын  (CRMO) судлаачид, мэргэжилтнүүд тус тус оролцов.  

Сургалт семинарын үеэр Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Монгол Улсын Радио долгионы тухай хууль” болон “Радио давтамжийн төлбөр тооцоо”-ны талаарх илтгэл бэлтгэн тавьж, хэлэлцүүлсэн. Түүнчлэн Монгол улсын мэдээлэл холбооны технологийн өнөөгийн байдал, радио давтамжийн спектр менежментийн хөгжил, хэтийн төлөв, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт зэрэг тулгамдаж буй асуудлуудын хүрээнд БНСУ-ын мэргэжилтэн, зөвлөхүүдтэй харилцан санал солилцсон юм.

Зөвлөх үйлчилгээний багийн зүгээс БНСУ–ын спектрийн салбар, зах зээлийн өнөөгийн байдал, зохицуулалт, менежментийн тулгамдаж буй асуудлууд байгаа талаар харилцан ярилцсан бөгөөд спектрийн үнэлгээ хийх аргачилал, ирээдүй хэтийн төлөв болон хяналтын талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Мөн радио давтамжийн хяналтын өөрсдийн туршлага, зөвлөмжийг өгч санал бодлоо солилцон хэлэлцүүлэг хийлээ.

Радио давтамжийн зохицуулалт, хяналтын чиглэлээр авч буй зөвлөх үйлчилгээний төслийн төлөвлөгөөний дагуу дараагийн сургалт семинарыг 2013 оны 11 дүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтов.