- Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол улсын харилцаа холбооны сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийг бий болгох зорилгоор зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Монгол улсын харилцаа холбооны сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн систем
- Мэдүүлэг ирүүлэгч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичиг, мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд:
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ажиллах хүчний чадавх (мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай байх)
- Тоног төхөөрөмж бүхий ажлын байрны танилцуулга,зураглал
- Эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй эсэхийг нотлох баримт
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 06 дүгээр сарын 26-нөөс 07 дүгээр сарын 04-ны ажлийн өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.
ХАЯГ:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201
Утас: 304258
Факс: 327720
Цахим шуудан: info@crc.gov.mn, battulga.g@crc.gov.mn
Цахим хуудас: www.crc.gov.mn