ХАРИЛЦАА ХОЛБООНЫ “ДӨРВӨЛСӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРТГИЙН ЗАГВАРЧЛАЛ” АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-аас тухайн улсын нөхцөлд тохируулан боловсруулсан “Дөрвөлсөн үйлчилгээний өртгийн загварчлал”-ын талаар сургалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны санаачилгаар 2017 онд Монгол улсад амжилттай зохион байгуулсан билээ.
Тухайн сургалтыг олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын байнгын зөвлөх, Харвардын их сургуулийн профессор Дэвид Рожерсон удирдан явуулсан. Хичээл удирдсан багш нийт 52 улсад өртгийн загварчлалаар сургалт зохион байгуулсан бөгөөд үүний дотор 21 төрлийн загварыг тухайн орны онцлогт тохируулан боловсруулсан байдаг.
Монгол улсын мэдээлэл, харилцаа харилцаа холбооны салбар нь хамгийн сайн либералчлагдсан салбар тул зах зээлийн үнэ, тарифид төрийн зүгээс төдийлөн хяналт тавиад байдаггүй юм. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнэ тариф нь үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс өртгөө хэрхэн тооцохоос ихээхэн хамаардаг.
Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил нь эргээд техник, технологи хоорондын нэгдэн нийлэлтийг бий болгож байгаа бөгөөд улмаар энэ нь нийгэм эдийн засгийн салбар, бизнес төдийгүй хэрэглээний түвшинд шинэ чиг хандлагыг бий болгож, эдийн засгийн өсөлт, эрэлтийг огцом нэмэгдүүлж, томоохон үйлчилгээ үзүүлэгч компаниуд зах зээлд төвлөрөх, тэлэхийн тулд хамтрах, нэгдэн нийлж байна. Тухайлбал, уламжлалт өртөг тооцох аргачлалын хандлага өөрчлөгдөж тусгайлсан үйлчилгээ болгоноор өртөг зардлыг тооцохоос илүүтэйгээр нэгдэн нийлсэн үйлчилгээнд өртгийг зөв хуваарилах, үнэ тарифыг оновчтой тогтоох нь илүү ач холбогдолтой болж байна.
Олон улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын өртөг зардал тооцох, үнэ тариф тогтоох төрлийн сургалтуудын төлбөр харьцангуй өндөр байдгийн дээр сургалт зохион байгуулж байгаа улсуудын техник технологийн хөгжил, бүс нутгийн онцлог, хөгжлийн индекс зэргээс хамааран сургалтын хөтөлбөрүүд өөр өөр хэлбэртэй байдаг тул улс орон бүр өөрийн онцлогт тохирсон загваруудыг ашиглах нь зүйтэй.
Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс өртгийн загвар модулиудыг үйлчилгээ эрхлэгчдэд зориулан нэгдсэн байдлаар өөрийн цахим хуудасны ХЭРЭГЛЭГЧ цэсэнд “ДӨРВӨЛСӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРТГИЙН ЗАГВАРЧЛАЛ” гэсэн нэрээр тусгайлан байрлуулсан болно.
Нийт зөвлөмж материалууд дараах агуулгатай байна.
Үүнд :
- Нэгдэн нийлэлт. Цаашдын хандлага, асуудлууд болон боломжууд
- Үнэ тарифын зохицуулалт болон өртгийн стандартууд
- Сүлжээний өртгийн моделиуд
- Цахилгаан холбооны оператор компаниудын цаашдын стратеги
- Сүлжээний компаниудын харилцан холболтын цаашдын чиг хандлагууд
- Капиталын жигнэсэн дундаж өртөг
- Үүрэн холбооны операторуудын өртгийн тооцоолол
Үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг тооцохдоо дээрх өртгийн загварчлалыг тус хорооны 2017 оны 18 тоот тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ын 3.1-т заасан “Өртөгт суурилсан арга”-тай нийцүүлэн ашиглах боломжтой юм.
Session1 -Convergence in Practice - Trends Issues Challenges.pptx
Session3 -Practical Exercise 1 NGA cost model.pptx
Session4 -Trends in NGA NGN regulation.pptx
Session5 -Practical Exercise 2 broadband price negotiation.pptx
Session7 -Practical Exercise 3 NGN cost model.pptx
Session8 -Practical Exercise 4 mobile cost model.pptx
Session9 -Quadplay impacts on international capacity costs.pptx
Session10 -Practical Exercise 5 tying it all together.pptx
Group worksheets for Practical Exercise 1.xlsx
Group worksheets for Practical Exercise 2.xlsx
Group worksheet for Practical Exercise 3.xlsx
Group Worksheet for Practical Exercise 4a.xlsx
Group worksheet for Practical Exercise 5.xlsx
ITU mobile training cost model.xls
ITU NGA training cost model.xlsx
ITU NGN training cost model.xlsx
Сургалтын явцад ажилласан материалууд
ITU NGN training cost model possible outcome with Cloud.xlsx
ITU updated mobile training cost model v6a Normcell.xls
Workings for Practical Exercise1.xlsx
Workings for Practical Exercise2.xlsx
Workings for Practical Exercise3.xlsx
Workings for Practical Exercise4a.xlsx
Session 3 -Practical Exercise1 NGA cost model.pptx
Session 5 -Practical Exercise2 broadband price negotiation.pptx