ХХМТГ, ГБХЗХГ болон ХХЗХ-оос хамтран зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдаанд нийтлэлийн төрлөөр 1-р байр эзэлсэн WWW.PUBLIC.MN веб сайтын сэтгүүлч Н.Ууганбаярын бүтээл
ДАЛАЙ БОЛ ӨДӨР БҮР СЭЛДЭГ “БАССЕЙН” БИШ
Интернэт бол мэдээллийн зах хязгаар нь үл харагдах их далай.Энэ их далайд сэлж сурч гэмээнэ өөртөө боломж бий болгодог “хууль” үйлчилдэг. Чадахгүй бол самардсаар яваад живэх зам бий. Өнөөдөр томчуудаас илүү хүүхдүүд энэ далай руу шунан тэмүүлж, хорхойсон донтож байна. Гэтэл далай бол өдөр бүр сэлдэг “бассейн” биш. Бид хүүхдүүдээ мэдээллийн энэ далайд сэлж сурахад нь чиглүүлэгч байж, аврах хантааз, аврагч бэлтгэх нь юу юунаас чухал болсныг доорх жишээнүүд бэлхнээ илэрхийлнэ. Дэлгэрэнгүй >>>