Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт
2018-06-13

НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 8, 9, 11, 17 дугаар зорилгуудыг  хэрэгжүүлэхэд шуудангийн байгууллагуудын оролцоог дүгнэж байгаа гол үзүүлэлт нь 2IPD буюу шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхийн шуудангийн холбоо 173 улс орныг хамруулсан 2017 оны судалгааны дүнгээр  2018 оны  шуудангийн хөгжлийн түвшинг илтгэх  2IPD буюу нэгдсэн үзүүлэлтийг зарласан байна.

Шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт буюу 2IPD нь их хэмжээний өгөгдлийг глобал түвшинд нэгтгэсэн, шуудангийн үйлчилгээний хөгжлийг илтгэх цогц хэмжүүр юм. Дэлхийн шуудангийн холбоо энэ удаагийн 2IPD судалгааны өгөгдөлд  5 тэрбум гаруй бүртгэл хяналтын бичлэг, статистик мэдээлэл ашигласан байна. Өгөгдлүүдийн анализыг шуудангийн хөгжлийн үндсэн  дөрвөн  хэмжүүр болох найдвартай байдал, хүртээмж, ач холбогдол, уян хатан байдал гэсэн үзүүлэлтээр ангилан харьцуулалтын шинжилгээг 0-100 оноогоор дүгнэжээ.  

Монгол  улсын шуудангийн хөгжлийн нэгдсэн үзүүлэлт   40,89 гэсэн үнэлгээтэйгээр  173 улсаас 70-р байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1,47 пунктээр өссөн буюу есөн байраар урагшилсан дүн юм.  

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудын тайлбар

Байнгын, бүгдийг хамарсан тогтвортой эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээлч хөдөлмөр эрхлэлт, боломжийн ажлаар нийтийг хангахыг дэмжих
Бүгдийг хамарсан, аюулгүй, найдвартай, тогтвортой хот, суурингуудыг бий болгох
Найдвартай дэд бүтцийг бий болгох, бүгдийг хамарсан тогтвортой үйлдвэржилтийг дэмжин шинэчлэлийг хөхиүлэх 
Хэрэгжилтийн арга замыг бэхжүүлэх болон тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг сэргээх

Эх үүсвэр: НҮБын тогтвортой хөгжлийн зорилтууд