Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд инженер шалгаруулж авна
Дараах ажлын байранд инженер шалгаруулж авна
2013-07-17

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд инженер шалгаруулж авна

Ажлын байр: Радио долгионы хяналтын инженер-2

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Радио холбооны чиглэлээр дээд сургууль төгссөн
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, радио холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй

Тавигдах ерөнхий шаардлага:

Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304257as
Факс: 327 720
Цахим хаяг:
www.crc.gov.mn