Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцааны богино долгионы радио станц ашиглагчид, борлуулагчдын...
Харилцааны богино долгионы радио станц ашиглагчид, борлуулагчдын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2013-07-05

Тус хорооноос 2013.05.20-06.24-ний хооронд Улаанбаатар хотод  харилцааны богино долгионы радио станц худалдан борлуулж буй иргэн, хуулийн этгээд болон харилцааны богино долгионы радио станц ашиглаж буй зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай,  Радио долгионы тухайМонгол Улсын хууль, тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэхээр холбогдох хэмжилт, шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тухайбүрт нь холбогдох арга хэмжээгавч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

  1. Энэхүү шалгалтанд харилцааны богино долгионы радио станц худалдан борлуулж буй нийт 24 аж ахуй нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд шалгалтаар тусгай хэрэглээний болон нийтийн хэрэглээний, мөн Жи-Мобайл ХХК-ийн үүрэн холбооны радио давтамжийг бүх сувгууд дээр нь тохируулсан радио станцуудыг хэрэглэгчдэд борлуулж, бусдын давтамж дээр зөвшөөрөлгүй ажиллаж харилцан нөлөөлөл үзүүлж байгаа зөрчил илэрсэн. Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллав. Тухайлбал:
    • Холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага – 4;       
    • Холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээявуулах зөвшөөрөлгүй, харилцааны радио станцад давтамж тохируулах программ хангамжтай ба дагалдах хэрэгслүүдийг борлуурлдаг байгууллага – 13;
    • Холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдаа явуулах зөвшөөрөлгүй бөгөөд станцад давтамж тохируулах программ хангамжгүй бусадагалдах хэрэгслүүдийг худалдан борлуулдаг иргэн, хуулийн этгээд – 7;

 Шалгалтын явцад авсан арга хэмжээ:

    • Харилцааны богино долгионы радио станц худалдан борлуулж буй иргэн хуулийн этгээдийг албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж нягтласан;
    • Борлуулж буй харилцааны радио станцуудын стандарт, техникийн үзүүлэлтүүдтэй танилцаж, борлуулж буй радио төхөөрөмжийн жагсаалтыг гаргуулан авч, хянасан;
    • Радио төхөөрөмж худалдан борлуулж байсан иргэн, хуулийн этгээдэд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тухай санамж зөвлөмж тараасан;
    • Радио давтамжийн зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдэд радио төхөөрөмжийг худалдан борлуулах, зөвшөөрөлгүй этгээдэд зөвшөөрөл авах тухай сануулж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, зөвлөгөөг өгөх, зөвхөн олгогдсон давтамж дээр нь тохиргоо хийж  өгч байх тухай санамж, зөвлөгөө өгсөн.          
  1. Зочид буудлын  үйл ажиллагаа явуулж байсан 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагын  ашигладаг харилцааны богино долгионы радио станцын давтамжийн зурвасыг  тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулах хэмжилт шалгалт хийж гүйцэтгэлээ.Үүнд:
    • Радио станц зөвшөөрөлгүй ашиглаж байсан – 27;
    • Радио станц ашигладаггүй байгууллага – 53;

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд нь доорх давтамжийн зурваст ажиллаж, харилцан нөлөөлөл үзүүлж байлаа.  Үүнд:

    • Тусгай хэрэглээний зурваст – 6;
    • Нийтийн хэрэглээний зурваст – 14;
    • Радио сонирхогчдын давтамжийн зурваст – 3;
    • Жи-Мобайл ХХК-ийн үүрэн холбооны зурваст – 4;

Шалгалтын явцад дараах арга хэмжээг авч ажиллав.

  1. Шалгалтанд хамрагдсан байгууллагуудынрадио долгионы зурваст хэмжилт хийж, зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашиглан, бусдын үйл ажиллагаанд саад учруулж харилцан нөлөөлөл үзүүлж байсан аж ахуй, нэгжийн харилцааны радио станцуудын үйл ажиллагааг илрүүлсэн;
  2. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж бусдын үйл ажиллагаанд саад учруулж, харилцан нөлөөлөл үзүүлж байсан 27 аж ахуй нэгжийн радио станцын үйл ажиллагааг зогсоож, станцыг битүүмжилсэн;
  3. Радио долгионы тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг таниулах арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн талаар санамж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, бусад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан.

Тус хэмжилт, шалгалтын явцад Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг тус тус зөрчин ажиллаж байлаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахад Харилцаа холбооны зохицуулах хороотой хуулийн дагуу хамтарч ажиллах, бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах талаар санамж зөвлөгөө өгч радио долгионы тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах  арга хэмжээг авч ажиллаж байна.