Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улсын нэрийн .MN домэйн нэрийн тухай...
Монгол Улсын нэрийн .MN домэйн нэрийн тухай хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
2013-07-04
Монгол Улсын нэрийн .MN домэйн нэрийн тухай хэлэлцүүлэг болж өндөрлөлөө Монгол Улсын нэрийн .MN домэйн нэрийн тухай хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
Монгол Улсын нэрийн .MN нэрийн тухай хэлэлцүүлэг 6 сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт бөөний болон жижиглэнгийн интернэтийн, мэдээ мэдээллийн вэб сайтын болон хостингийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллөөс оролцлоо. Хэлэлцүүлэгт ХХЗХорооноос улсын код бүхий дээд түвшний домэйн нэр/ccTLD/-ийн олон улсын олголт, зохицуулалтын байдал, туршлагын талаар илтгэл тавьж танилцуулсан бөгөөд 2013 оны  Монгол Улсын Засгийн Газрын Нэгдүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын нэрийн .MN домэйн нэрийн талаар баримтлах бодлого зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулан гаргах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай улсын нэрийн .MN домэйн нэрийн тухай баримтлах бодлого, зохицуулалт байхгүйгээс гардаг хүндрэлийн талаар оролцогчид хөндөж ярилцсан бөгөөд үүнийг зохицуулах бодлого, холбогдох журам гаргах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байсан. Мөн интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим худалдаа, контентийн хөгжлийг дэмжихэд домэйн нэрийн ач холбогдлыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх, үнийг бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа талаар ярилцан санал бодлоо солилцлоо.    //