Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөхийн тендерийн урилга
Зөвлөхийн тендерийн урилга
2017-10-31
Зөвлөхийн тендерийн урилга Зөвлөхийн тендерийн урилга

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ХХЗХ-ЗБХГ 2017/СТ/05

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна. Үүнд:

Боловсруулах стандартын нэр

Хураангуй жагсаалтад орсон зөвлөхүүдийн нэрс

1

Төрийн байгууллагуудын өгөгдлийн сангийн нэршлийн стандарт

  1. А.Алтангэрэл, Б.Энхтөгс, Ц.Нямхүү
  2. Н.Цэвээндарь, Б.Гэрэлсүрэн, Д.Цэнгүүнжав
  3. Д.Ундраа, Б.Мөнхбуян

2

Программ хангамжийн шалгалт бататгалын стандарт

  1. Ц.Ганбат
  2. Б.Сувдаа, Б.Батням
  3. Б.Батзолбоо, Б.Мөнхбуян
  4. М.Дүүрэнбаяр

3

MNS 5381:2004, 2005 Дотоод шуудангийн үйлчилгээ. 2-13-р хэсэг, MNS 5382:2004 Улс хоорондын шуудангийн үйлчилгээ. 1-5,7-р хэсэг, MNS 5541:2005 Шуудангаар үйлчлэгч хоорондын мэдээлэл солилцоо. 1-4-р хэсэг /нэгтгэж шинэчлэх/

  1. Б. Солонго, Б.Энхжаргал, Б.Содчимэг, Н.Төмөрхүү

4

MNS 5539:2005 Шуудангийн аюулгүй байдал /шинэчлэх/

  1. Б. Солонго, Б.Энхжаргал, Б.Содчимэг, Н.Төмөрхүү

5

MNS 5380-3:2004 Шуудангийн хэрэглэгдэхүүн. 3-р хэсэг. Богцны битүүмжлэл, MNS 5382-6:2004 Улс хоорондын шуудангийн үйлчилгээ. 6-р хэсэг. Богц /нэгтгэж гарын авлага болгох/

  1. Б. Солонго, Б.Энхжаргал, Б.Содчимэг, Н.Төмөрхүү

6

MNS 5381-1:2004 Дотоод шуудангийн үйлчилгээ. 1-р хэсэг. Илгээмжийн хаяг /гарын авлага болгох/

  1. Б. Солонго, Б.Энхжаргал, Б.Содчимэг, Н.Төмөрхүү

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон “Чадварын үнэлгээний арга”-д үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

Тендерийн баримт бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1:        Зөвлөх үйлчилгээний тухай зарлал, тендерийн урилга

Бүлэг 2:        Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа

                     (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3:        Техникийн санал - жишиг маягт

Бүлэг 4:        Санхүүгийн санал - жишиг маягт

Бүлэг 5:        Гэрээний жишиг маягт

Бүлэг 6:        Ажлын даалгавар

Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00  цагаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

Харилцаа холбооны зохицуулах хороо.

Метро бизнес төв А-блок 5 давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ14201-0033

Утас: 304258. Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10.30 цагаас дор дурдсан байршилд нээнэ.

Харилцаа холбооны зохицуулах хороо.

Метро бизнес төв А-блок 5 давхар

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, УБ14201-0033

Уулзалтын өрөө

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Ш. Болормаа

Утас: 304258, 99009906. Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn