Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОУЦХБ-ын төлөөлөгчид сургалт хийж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэн...
ОУЦХБ-ын төлөөлөгчид сургалт хийж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
2013-06-10
ОУЦХБ-ын төлөөлөгчид сургалт хийж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байна ОУЦХБ-ын төлөөлөгчид сургалт хийж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газартай хамтран Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ-ITU)–ын дэмжлэгтэйгээр Олон улсын радиогийн зохицуулалтын дүрмийн багц асуудлаар сургалт, семинарыг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус семинарт ОУЦХБ-ын Сансрын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга ноён Ивон Хэнри, Ази-номхон далайн бүсийн төвийн зөвлөх ноён Ашиш Нараян, зөвлөх ноён Аврам Сион зэрэг албаны хүмүүс илтгэл тавьсан бөгөөд нийт 50 гаруй мэргэжилтэн хамрагдсан бөгөөд олон улсын радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, олон улсын стандарт, дүрэм журмын талаар системтэй мэдээлэл олгосон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөв. Сургалт, семинарын хүрээнд харилцаа холбооны хиймэл дагуулын радио давтамжийн зохицуулалтыг олон улсад үр дүнтэй, зохих дүрэм журмын дагуу хэрхэн оновчтой хийх талаар ОУЦХБ-аас манай улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудад тодорхой мэдлэг олгосноороо ач холбогдолтой юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас Монгол Улсын 2016 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөх шийдвэрийг сайшаан дэмжиж байгаа бөгөөд тус байгууллагын гишүүн орны хувьд Монгол Улсад олон улсын зохицуулалтыг дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэх, сансрын орон зайг эзэмшиж, ашиглахад бүхий л талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.