Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД
2017-06-27
РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД РАДИО,  ТЕЛЕВИЗҮҮДИЙН АНХААРАЛД

Радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажил үргэлжилж байна.

Сонгуулийн 2 дахь шатны санал авах үйл ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа нь Сонгуулийн тухай хуулийн 62.2-т заасны дагуу  санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу 2017 оны 6-р сарын 24-ны 23:59:59 цагт албан ёсоор дуусч санал авах өдөр хүртэл сонгуулийн сурталчилгаа болон мэдээллийн хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн талаар мэдээ нэвтрүүлэхийг хориглосон.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 70.9-д  дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон байдаг тул 2 дахь шатны санал авах хугацаа буюу 2017 оны 7-р сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд сонгуулийн аливаа ил, далд сурталчилгаа, нэр дэвшигчдийн талаарх төлбөрт, захиалгат нэвтрүүлэг, мэдээ нэвтрүүлэхгүй байхыг та бүхэнд зөвлөж байна.

Тус хороо нь Сонгуулийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу санал авах ажиллагаа дуусах хүртэл радио, телевизүүдийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хяналт тавьж, Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээг зохион байгуулан ажиллах болно. 

2017.06.27

Харилцаа холбооны зохицуулах хороо