Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит бус 1 дүгээр хуралдааны мэдээлэл
2017-04-19
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит бус 1 дүгээр хуралдааны мэдээлэл  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит бус 1 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит бус 1 дүгээр хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болов.  Энэхүү хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрлийн ангилалд нэмэлт оруулах (2014 оны 06 тоот тогтоолын хавсралт) тухай; тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт, өөрчлөлт оруулах, сэргээх тухай;  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн зөвлөмж, чиглэлийн талаар танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай; тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хамтарсан 2016 оны 29/17 тоот тогтоолын хавсралт: Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам) зэрэг асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 3 тогтоолыг баталж, хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн болно.

Хорооны холбогдох бүтцийн нэгжээс хамтран боловсруулсан “Тусгай зөвшөөрлийн ангилалд нэмэлт оруулах (2014 оны 06 тоот тогтоолын хавсралтад нэмэлт оруулах)” асуудлыг хурралдаанаар хэлэлцэв.  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.6 болон тус хорооны дүрмийн 2.1, 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн тус хорооны 2014 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-ын 1 дэх хэсгийн “мэдээлэл холбооны сүлжээ” төрлийн хамрах хүрээ хэсэгт “Улс хоорондын транзит урсгал дамжуулах” гэж нэмэхээр шийдвэрлэж, хорооны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 тоот тогтоолыг батлав. Энэхүү нэмэлтийг оруулснаар “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-д багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “мэдээлэл холбооны сүлжээ” төрлийн үйлчилгээний хамрах хүрээг “Улс хоорондын транзит урсгал дамжуулах” чиглэлээр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Тус хорооны баталсан 2017 оны 07 тоот тогтоол, шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийн талаар талаар танилцуулга, ШӨХТГ-ын дүгнэлт, Хорооны удирдлага болон Мобиком Корпораци ХХК, Мобиком нэтворкс ХХК-ийн ерөнхий захирал, холбогдох хүмүүстэй хийсэн уулзалтын үр дүн, Мобиком нэтворкс ХХК-иас ирүүлсэн нэмэлт материалын талаар гаргасан дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай асуудлыг авч хэлэлцсэн болно.  Мобиком нэтворкс ХХК-иас транзитын үйл ажиллагааг эрхлэн явуулахад тодорхой түвшинд эхлэл нь бүрдсэн байна гэж дүгнэсэн тул Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол-Японы хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу тус компаний 037/A/ICN03 тоот Монгол Улсын нутаг дэвсгэрт “Харилцаа холбоо  ны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд “Улс хоорондын транзит урсгал дамжуулах” гэж хорооны “Тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт, өөрчлөлт оруулах, сэргээх тухай” тогтоолын хавсралтад нэмж оруулахаар хуралдаанаас шийдвэрлэсэн. Хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт, өөрчлөлт оруулах, сэргээх тухай газар, хэлтсийн боловсруулсан санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1,  13.3 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн тус тус үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай”  тогтоолыг батлав. Үүнд:

  • Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 7 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох;
  • Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэсэн болно.

Хуралдаанд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 29/17 дугаар хамтарсан тогтоолоор баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”–ыг нийтээр дагаж мөрдөх улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хянуулах явцад  ХЗДХЯ-наас албан тоотоор санал, дүгнэлтээ ирүүлсэн болно. Дүгнэлтээр уг журмын 2.3, 2,6,2,7, 3,1, 3,3, 3,6, 3,7, 3,8, 3,11, 4,3, 4,5 дах заалтууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлүүдтэй давхардсан тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8-д заасан “бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх” гэсэн шаардлагад нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд дээрх журамд хуулийн заалтуудтай давхардсан зүйлийн 14 заалтуудыг хасах, 1 заалтыг өөрчлөн найрууллж боловсруулах ажлыг СЕХ, ХХЗХ-ны холбогдох мэргэжилтэн, хуульчдын баг хамтран гүйцэтгэсэн. Тус хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд, Сонгуулийн Ерөнхий Хороо, ХХЗХ-ны 2016 оны 29/17 тоот хамтарсан тогтоолын хавсралтаар баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулан СЕХ, ХХЗХ-ны хамтарсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг батлав. СЕХ болон ХХЗХ-ноос ХЗДХЯ-нд энэхүү журмын өөрчлөлтийг нийтээр даган мөрдөх хэм хэмжээнд  хянуулан бүртгүүлэхээр  хүргүүлсэн ба ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн 3726 дугаарт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлэн баталгаажуулав. Уг хамтарсан тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль, зүй дотоод хэргийн яам хянан үзэж, захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 3732 дугаарт бүртгэсэн ба эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn), хорооны цахим хуудас (www.crc.gov.mn)-д тус тус байршуулсан болно. 

Хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хорооны даргын тушаалаар байгуулагдсан тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт болон хяналт шалгалтын ажлын хэсгээс тайлан, дүгнэлтийг гаргахдаа олон улсын гэрээ, конвенцид Монгол Улсын тусгайлан хүлээсэн үүрэг, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр гарсан шийдвэр, зөвлөмж болон хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, тогтоомжид нийцүүлэх, хэрэгжүүлэх талаар цаашид анхаарч ажиллахыг тус хорооны бүтцийн нэгжийн дарга (газар, хэлтэс) нарт удирдамж чиглэл болгов. 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).