Та бүхэн Сонгуулийн тухай хуулиар олгосон тус хорооны чиг үүрэгтэй хамааралтай радио, телевизээр нэвтрүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа, сурталчилгааны хяналттай холбоотой асууж тодруулах, санал гомдол байгаа бол дараах утсаар холбоо барина уу.
Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааныд хяналт тавих ажлын хэсэг
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажлын хэсгийн дараах гишүүдтэй холбоо барина уу.
№ |
Хариуцсан асуудал |
Хариуцсан мэргэжилтэн нэр |
Холбоо барих утас |
|
1 |
Сонгуулийн тухай хууль тогтоомж, журам, цаг хуваарилалтын талаар, сонгуулийн сурталчилгааны талаарх гомдол маргаан |
Н. Тогтохсүрэн |
304258 / togtokh@crc.gov.mn 99092513 |
|
2 |
Радио, телевизүүдийн нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд тавьж байгаа хяналт, тайлан мэдээний талаар |
Телевиз, сувгууд (УБ)
|
П. Золбоо |
304258/ zolboo@crc.gov.mn 99721023 |
Радио (УБ) |
О. Туяажаргал |
304258/ tuyajargal@crc.gov.mn 99078073 |
||
Телевиз, сувгууд (Аймаг, сумд) |
М. Эрдэнэцэцэг |
304258/ erdenetsetseg@crc.gov.mn 91071515 |
||
Радио (Аймаг, сумд) |
Г. Мөрөн |
304258/ murun@crc.gov.mn 99198663 |
Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17, 82.18, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасан чиг үүргийн дагуу дараах чиглэлээр зөрчил гарсан эсэхэд хяналт тавьж байна. Үүнд:
- Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 82.10-т заасан эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа эсэх
- Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хуулийн 82.12.т заасны дагуу зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлж буй эсэх;
- Сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт 1 цагаас (Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн тухайд 45 минутаас хэтрээгүй байх) хэтэрсэн эсэх;
- Хоногт гарах нэг нэр дэвшигчийн сурталчилгаа нь 15 минутаас хэтэрсэн эсэх;
- Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан (2017.06.06-ны 00:00 цагаас-2017.06.24-ны 23:59:59)хугацаанд эхлүүлж, дуусгасан эсэх;
- Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа шалгаруулалт зохион байгуулсан эсэх
- Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт бүх нэр дэвшигчийг оролцуулаагүй зөрчил гарсан эсэх
- Мэдээллийн хөтөлбөрөөр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь хоногт 5 минутаас хэтэрсэн эсэх.
- Энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад зөрчилтэй үйл ажиллагаа
Дээр чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон нийтийн болон арилжааны бүх радио, телевизүүдийн (Улаанбаатар хот болон 21 аймаг, томоохон сум суурин газарт) хөтөлбөрт сурталчилгаа нэвтрүүлсэн эсэхээс үл хамааран байнгын хяналт мониторинг хийж байна.
Харин тус хорооны хуулиар олгосон чиг үүрэгт радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны агуулгад хяналт тавьж, дүгнэлт гаргах үүрэг хамааралгүй юм.
Иймд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахдаа хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гомдол маргаан гарсан тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хууль хяналтын байгууллагад мэдэгдэх, зөрчил илэрч, холбогдох байгууллагуудаас дүгнэлт, тодруулга хүсэлт ирүүлсэн тохиолдолд эфирийн бичлэг, дэлгэрэнгүй протоколоос тодруулга, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд бичлэгийг нотлох баримт болгон гаргах зэргээр зөрчлийг илрүүлэх, дүгнэлт гаргах, арга хэмжээ авахад нь тус хорооны зүгээс хамтран ажилладаг.