Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2016-10-17

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр:  Шуудангийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  • Шуудангийн салбарын зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих 
  • Шуудангийн салбарт мэдээллийн технологит суурилсан дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээг хүргэхэд зохицуулалтын орчинг бүрдүүлэх
  • Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, байгууллагын хөгжлийг дэмжин ажиллах

Тавигдах ерөнхий шаардлага

§  Мэдээлэл шуудан холбооны технологийн инженер, эдийн засагч чиглэлээр их дээд сургууль төгссөн

§  Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэдээлэл харилцаа холбооны салбарын зохицуулалтын чиглэлээр зохих мэдлэг, туршлагатай  байх

§  Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй

§  НҮБ-ийн ажлын таван хэлний аль нэг хэлийн ахисан түвшний мэдлэгтэй

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.

§  Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Эрдэм шинжилгээний ажил, судалгаа, төсөл хийх туршлагатай байх

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн гар өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 сарын 31 өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: info@crc.gov.mn