Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо
Радио долгионы хяналтын төвийн дарга шалгаруулж авна.
Ажлын байр: Радио долгионы хяналтын төвийн дарга
Ажлын байрны үндсэн зорилт
§ Радио долгионы хяналтын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу удирдан зохион байгуулах.
§ Төвийн инженер техникийн ажилчдын өдөр тутмын хэмжилт, шалгалтын ажлыг тухайн үеийн ажлын ачааллаас хамааруулан хуваарилаж, зохицуулах, хяналт тавих.
§ Суурин болон зөөврийн хяналтын станцын ажлын байранд хяналт хийх инженер техникийн ажилчдын хийх ажлын зорилго, даалгаварыг зохион байгуулаж чиглэл өгөх.
§ Радио төхөөрөмжийн баримт бичгийн боловсруулалтын ажилд оролцох, хэрэглэгчийн тоног төхөөрөмжтэй холбоотой тооцоо судалгаа хийх, бусад статистик мэдээ гаргах
Тавигдах шаардлага
§ Радио холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй
§ Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
§ ОУЦХБ-н радио зохицуулалтын мэдлэгтэй байх
§ Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх,
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
§ Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
§ Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
§ Хоёр хувь зураг;
§ Гурван үеийн намтар;
§ Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
§ Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 12 сарын 05 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn