Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд Хэлтсийн дарга шалгаруулж авна
Ажлын байр: Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга
Ажлын байрны үндсэн зорилт:
§ Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн чиг үүрэгт ажлаар зохицуулалтын шийдвэр гаргах, тэдгээрийн хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргах.
§ Хэлтсийн үйл ажиллагааны дэг журмыг тогтоож, хэлтсийн мэргэжилтнүүдэд үүрэг ажил хуваарлих, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах.
§ Өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого, зохицуулалтын олон улсын хөгжлийн чиг хандлагыг судлах, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах.
§ Өргөн нэвтрүүлгийн салбарын бодлого, зохицуулалтыг хэлтсийн хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, бодлогын санал, зохицуулалтын баримт бичиг, журам боловсруулах.
Тавигдах шаардлага:
§ Харилцаа холбооны инженер, сэтгүүлчээр баклавар болон түүнээс дээш зэрэгтэй
§ Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай
§ Эзэмшсэн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан
§ Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх
§ Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
§ Газар, хэлтсийн болон байгууллагын, хувийн нууц хадгалах, манлайлах, багаар ажиллах чадвартай байх
§ Тайлан мэдээ, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
§ Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
§ Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн өргөдөл
§ Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 19 өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: info@crc.gov.mn