Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн...
Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа
2017-05-26
Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан БСШУСЯ, ГБХЗХГ, “Монгол шуудан” ХК хамтран зохион байгуулсан гар зураг болон эссе бичлэг, Дэлхийн шуудан холбооноос зарласан Олон улсын захидал бичлэгийн уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнг зарлаж байна.

Хүүхэд, залуучуудад цахим орчны үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор уг уралдааныг зохион байгуулаад байгаа билээ.

“Цахим орчин дахь гадуурхал” сэдвээр зарлагдсан гар зургийн уралдаанд улсын хэмжээнд нийт 3511 хүүхэд бүтээлээ ирүүлсэн бол эссе бичлэгт 4625 ширхэг эссе ирүүлжээ.  

Гар зураг болон эссе бичлэгийн уралдааны анхан шатны шалгаруулалтыг хөдөө орон нутагт Аймгийн боловсрол, соёлын газар, УБ хотод Нийслэлийн боловсрол соёлын газарт хийсэн бол, хоёр болон гурав дахь шатны шалгаруулалтанд ирүүлснийг зохион байгуулагчдын төлөөллөөс бүрдсэн комисс шүүн шалгарууллаа.

 “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчид:

Тэргүүн байр -1 бүтээл

  • Дорнод аймаг, Хэрлэн сум 8-р сургууль, 4а анги Ц.Билгүүн

Дэд байр – 2 бүтээл

  • УБ хот, БГД, Монгени сургууль 5а анги О.Хүслэн
  • Орхон аймаг, 16-р сургууль 8-р анги Б.Отгон-эрдэнэ

Гуравдугаар байр -2 бүтээл

  • УБ хот, БГД, 13-р сургууль 8е анги Э.Энхжин
  • Дорноговь аймаг, Сайншанд, 1-р сургууль 7б анги Б.Орхон

Тусгай байр -2 бүтээл

  • УБ хот, Налайх дүүрэг, ЭОЦС 7б анги, Э.Алтайбаатар
  • УБ хот, БГД, 13-р сургууль, 8е анги Э.Саруулзаяа

“Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт эссе бичлэгийн уралдаанд байр эзэлсэн сурагчид:

Тэргүүн байр -1 сурагч

  • Завхан аймаг, Тосонцэнгэл, 2-р сургууль 12б анги Ш.Лхагважаргал

Дэд байр – 2 сурагч

  • УБ хот,  БГД, Радуга сургууль 11б анги Б.Дуулим
  • Ховд аймаг, Жаргалант,  Цаст Алтай цогцолбор 11б анги Ц.Ариунзаяа

Гуравдугаар байр -2 сурагч

  • Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 4-р сургууль 11г анги Б.Долгормаа
  • УБ хот, ХУД, 15-р сургууль, 12-р анги, Н.Ариунбилэг

Тусгай байр -2 сурагч

  • УБ хот, БЗД, Шинэ Монгол сургууль 12-2 анги О.Анужин
  • УБ хот, БЗД, ШМТК-ийн 12б анги Б.Мөнхчимэг

Дэлхийн шуудан холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хүүхдийн захидал бичих уралдаанд Монгол улс албан ёсоор хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жилийн олон улсын захидал бичих уралдааныг  “Хэрэв Та  шинэ сонгогдсон НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх бол дэлхий ертөнцийн аль хэсгийг өөрчлөхийн тулд ямар шийдвэр гаргахыг зөвлөх вэ?” сэдвийн дор зарлаж дэлхийн 197 оронд зэрэг зохион байгуулагдаж байгаа юм.

Тус уралдаан нь өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжих, захидал харилцааны соёлыг ойлгуулах зорилго, онцлогтой байдаг бөгөөд уг уралдаанд 11 аймаг, нийслэлийн 8 дүүргийн нийт 2165 гаруй захидал ирсэн байна.

Эдгээр захидлаас улсын хэмжээнд эхний 7 байрыг шалгаруулж, түрүүлсэн  сурагчийн захидлыг олон улсын уралдаанд Монгол улсыг төлөөлүүлэн оролцуулахаар Англи хэл дээр орчуулан Дэлхийн шуудан холбоонд илгээгээд байна.

Олон улсын захидал бичих уралдаанд байр эзэлсэн сурагчид:

Тэргүүн байр-1 сурагч:

  • УБ хот, Багануур дүүрэг, БЦС 8а анги П. Гэрэлтуяа

Дэд байр- 2 сурагч:

  • УБ хот, БГД 93-р сургууль 8б анги Ц.Халиун
  • УБ хот, БГД Ганзам 20-р сургууль 8б анги  М.Урангоо

Гуравдугаар байр-2 сурагч:

  • УБ хот, Налайх дүүрэг, ЭОЦС 7а анги У.Айсулу
  • УБ хот, Налайх дүүрэг, ЭОЦС 8б анги Б.Энх-Отгон

Тусгай байр-2 сурагч:

  • УБ хот, ХУД Монгол тэмүүлэл сургууль 10б анги Э.Энх-Үжин
  • Дархан-Уул аймаг Дархан сум, 29-р сургууль 9а анги Ц.Мөнхнаран

“Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэг болон олон улсын захидал бичих уралдааны нэг онцлог нь сурагчдаа зохион байгуулж оролцсон сургуулиудын идэвх оролцоог үнэлж, урамшуулах явдал байлаа. Зохион байгуулагчид шилдэг оролцоотой сургуулиудыг үнэлж дүгнэхдээ уралдааны гурван төрөл тус бүрт тухайн сургуулийн сурагчдаас ирүүлсэн гар зураг, эссе бичлэг, захидал зэргийн нийлбэр тоон дүнгийн үзүүлэлтийг, мөн хоёрдахь болон төгсгөлийн шатны шалгаруулалт, шагналт байруудад тус сургуулийн хэр олон сурагчид тунаж үлдсэн бэ? гэдэг чанарын үзүүлэлтийг анхааран үзэж, дүнг гаргасан байна.

“Шилдэг оролцоотой сургууль” шалгаруулалтад байр эзэлсэн сургуулиуд:

Тэргүүн байр- 1 сургууль

  • УБ хот, БЗД, Баянзүрх цогцолбор сургууль

Хоёрдугаар байр- 1 сургууль

  • Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 4-р сургууль

Гуравдугаар байр- 1 сургууль

  • УБ хот, БЗД, 48-р сургууль

Уралдаанд шагналт байранд шалгарсан сурагчдын болон “Шилдэг оролцоотой сургууль”-ийн шагналуудыг 2017 оны 6 сарын 1-ний өдөр Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гардуулна. Энэ үеэр “Цахим орчин дахь гадуурхал” гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлийн дээжээр үзэсгэлэн гаргах юм.

Зохион байгуулагчид уралдаан тус бүрийн төгсгөлийн шатны шалгаруулалт болон шагналт байранд шалгарсан сурагчдын бүтээлээр сэтгүүл гаргахаар зорин ажиллаж байгаа бөгөөд өмчлөх эрхийг хадгалах юм. Мөн сурагчдын бүтээлийг аливаа олон нийтийн арга хэмжээнд үзүүлж, таниулах сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

 

Уралдаантай холбоотой мэдээлэл, тодруулгыг зохион байгуулагчийн хариуцсан ажилтантай холбогдож авна уу.

Утас: 91114916, 91903303