Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Цахим ХХЗХ нэгдсэн системийн үйл ажиллагааг сайжруулах, системийн шинэчлэл хийх” зорилгоор зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь одоо ажиллаж байгаа иргэд хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг хялбаршуулах, иргэн өргөдлөө цахим гарын үсгийн тусламжтай илгээх, цахим хэлбэрт оруулан, боловсронгуй болгох хуулийн дагуу олгогдсон эрх үүргээ гүйцэтгэх, механик хийгддэг ажлууд болон үйл ажиллагааг цахимжуулсанаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ил тод болгох, хяналтын системийг бий болгох, удирдлагын зүгээс шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, хэрэглэгчдэд нийцүүлэн нэмэлт хөгжүүлэлтийг хийж, боловсронгуй болгоход оршино.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
- Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
- Ижил төстэй ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл.
Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар зарлана.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 05 дугаар сарын 8-наас 05 дугаар сарын 17-ний өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
ХАЯГ:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201
Утас: 304258
Факс: 327720
Цахим шуудан: info@crc.gov.mn
Цахим хуудас: www.crc.gov.mn