Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй...
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
2017-04-25

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Монгол Улсын хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу  мэдээлэл, харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангаж, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд төрийн болон мэдээлэл харилцаа холбооны хэрэглээ, олон талт үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, хүртээмжийг нь сайжруулах зорилготой ажилладаг. Тус хороо нь өөрийн үйл ажиллагааны  нээлттэй, ил тод байх зарчмын дагуу зохицуулалтын үйл ажиллагааны суурь зарчмууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар  хэрэглэгч, үйлчлэгчийн санал, бодлыг авч цаашдын үйл ажиллагааны  төлөвлөлтөнд тусгах зорилгоор энэхүү санал асуулгыг явуулж байна. Иргэн, аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл та бүхнийг санал асуулгад идэвхитэй оролцохыг урьж байна.

Санал, хүсэлтээ info@crc.gov.mn дараах мэйл хаягаар ирүүлнэ үү.

Файл татаж авах

Харилцах утас: 304258; 1800 1858.

 Зохицуулалтын үндсэн үйл ажиллгааны чиглэл  хангалттай эсэх  Тайлбар
тийм үгүй
1 Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөөнийг хамгаалах зарчмын хэрэгжилт хангалттай эсэх  
1.1   Өрсөлдөөнийг хязгаарлах асуудлууд үүсэхэд зохицуулалт хийдэг.                                                                                                                               
1.2 Зах зээлд давуу байдал, хүчээ урвуулан ашигласан үйлдлийг хязгаарладаг .      
2  Хүртээмжтэй холбоотой зохицуулалт хангалттай эсэх  
2.1 Харилцан холболт      
2.2.   Дэд бүтцийг хувааж ашиглах      
2.3 Харилцаа холбооны сүлжээний үнэ цэнэтэй хэсгийг түрээслэх       
2.4 Байр,талбайг хамтран ашиглах       
2.5 Харилцан холболтын гэрээний үндсэн нөхцлийн ил тод байдлыг хангуулах       
3 Бүх нийтийн үйлчилгээний  үүргийн хэрэгжилтийг хангуулах    
3.1 БНҮҮйлчилгээг бодлого тодорхойлогч байгууллага тодорхойлсон       
3.2  Хөдөө орон нутагт БНҮҮйлчилгээг хүргэх бодлого, зохицуулалт нь тодорхой       
4 Тусгай зөвшөөрлийн шалгуурыг нийтэд хүртээмжтэй ил болгох   
4.1 Тусгай зөвшөөрлийн шийдвэр гаргахад шаардлагатай хугацааг нийтийн хүртээл болгосон        
4.2 Тусгай зөвшөөрлийн шийдвэр гаргахад шаардлагатай хугацаа болон шалгууруудыг нийтийн хүртээл болгосон        
5 Зохицуулагчийн бие даасан байдал хангалттай эсэх  
5.1 Зохицуулагч, нийтийн болон хувийн   эзэмшилд нэвтрэх  эрх хязгаарлагдмал       
5.2 Зохицуулагчийн гаргасан шийдвэр,  мөрдөх журам нь зах зээлд үйлчилгээ эрхлэгчдэд ижил үйлчлэх зарчмыг хангасан       
5.3 Үр өгөөжтэй  зохицуулалт хийх эрх мэдэлтэй      
5.4 Одоо мөрдөгдөж буй хууль, журам нь маргаан шийдвэрлэхэд хангалттай      
6 Хязгаарлагдмал нөөцийг ашиглах болон хуваарилах  
6.1  Хязгаарлагдмал нөөцийг (радио давтамж, дугаар) ашиглах, хувиарлах үйл ажиллагаа үл ялгаварлах зарчмаар явагддаг        
6.2 Радио давтамжийн зурвасыг ашиглах зөвшөөрөл олгох, радио давтамжийн  ашиглалтын үнэ цэнийг тогтоох үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай.      
                Зохицуулалтын  шинэ хандлагууд  
1 Өргөн нэвтрүүлэг, контентийн зохицуулалтын хүрээнд Оюуны өмчлөлийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх       
2 Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувь хүний нууцыг хамгаалахад зохицуулагчийн оролцоог нэмэгдүүлэх.       
3 Тусгай зөвшөөрлийн олголтыг хялбаршуулах зорилгоор  нэгдсэн зөвшөөрөл олголтыг хэрэгжүүлэх       
4 бусад