Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцаааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг. Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2017 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар нэмүү өртөгт нийт 143 тусгай дугаараас доорх 3 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, холбогдох зохицуулалтын баримт бичгийг зөрчиж байна.
Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид
Улаанбаатар хотод 2017.03.22-ны байдлаар
№ |
Эзэмшигч |
Тусгай дугаар |
Зориулалт |
Үнэ тариф /1 мин/ |
2 |
Хангайн даваа ХХК |
1900-1979 |
Малчин телевизээр зар, мэндчилгээ авах |
450 төг |
№ |
Эзэмшигч |
Тусгай дугаар |
Байршил |
Үнэ тариф /1 мин/ |
1 |
МБСТВ ХХК |
1900-1503 |
Увс аймаг, Улаангом сум |
350 төг |
2 |
Сайн Орших шуурхай зарын сонин ХМХ |
1900-1540 |
Дархан-Уул аймаг, Дархан сум |
500 төг |