Огноо : 2017.01.12
Тендер шалгаруулалтын дугаар: ЗУХАГ2017/03
Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Суудлын автомашин нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендерийг ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50’000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт ирүүлж буй тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:30-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13
Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.
Утас:304257, 304258: Факс:327720.
Вэб хаяг: www.crc.gov.mn; info@crc.gov.mn