Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016 (ITU Telecom...
Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016 (ITU Telecom World 2016) зохион байгуулагдлаа
2016-12-02
Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016 (ITU Telecom World 2016) зохион байгуулагдлаа Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016  (ITU Telecom World 2016) зохион байгуулагдлаа

ОУЦХБ-аас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016” (ITU Telecom World-2016) Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэдОУЦХБ-аас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016” (ITU Telecom World-2016) Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс 8800 гаруй зочид төлөөлөгчид хуран чууллаа.зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс 8800 гаруй зочид төлөөлөгчид хуран чууллаа.

Тус их хуралд Монгол улсыг төлөөлөн ХХМТГ-ын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, ХХЗХ-ны дэд дарга Д.Сэрээдорж, тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хурлын үеэр манай төлөөлөгчид ОУЦХБ-аас санаачлан хэрэгжүүлж буй  “Хүүхэд залуусыг онлайн орчинд хамгаалахад түншлэх нь” сэдэвт хүүхдийн тусламжийн утасны олон улсын туршлага судлах аянд шалгарсан эхний дөрвөн төслийг  хэлэлцэх тусгай хуралдаанд оролцож, “Хүүхдийн утас -108”-ын талаар танилцуулсан. Тус аянд дэлхийн 84 орны туршлагыг хамруулсан бөгөөд үүнээс Монгол Улсын “Хүүхдийн утас -108” шилдгийн шилдгийг тодруулах шалгаруулалтанд тунаж үлдсэн 4 төслийн нэгээр тодорсон юм.

Мөн ОУЦХБ болон Мастер картаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн электрон төлбөр тооцооны системийг хөгжүүлэх” чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн анхдугаар хуралдаанд оролцож, цаашид энэ талаар харилцан санал солилцож хамтран ажиллахаар тохиролцсон.

Түүнчлэн ХХМТГ болон ХХЗХ-ны удирдлагууд ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн хорооны Инноваци, түншлэлийн хэлтсийн дарга Ин-Жу Ким болон бусад албаны хүмүүстэй албан уулзалт хийж, Монгол Улсад баримталж буй цахилгаан холбооны талаарх бодлого чиглэл, зохицуулалт, өнөөгийн тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, санал солилцлоо.