Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн, Радио давтамж зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан, Хамтын ажиллагаа харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран нар БНСУ-ын Харилцаа холбооны агентлагийн Ерөнхийлөгч Мионг Рионг Ким, /Myong Ryong Kim /President & CEO/ Өргөн нэвтрүүлгийн агуулгыг сурталчлах албаны дарга Ким Санг-Жэе /Kim Sang-Jae /Director of Content Industry Promotion Department/ нарыг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар хоёр байгууллага ирэх ондоо багтаан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан харилцаа холбоо, мэдээлэл технологи, өргөн нэвтрүүлгийн салбарт хамтран ажиллах, мөн хоёр орны өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хамтын ажиллагаанд гүүр болох, салбарын боловсон хүчинг харилцан сургалтад хамруулах талаар хэлэлцлээ.