Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн дагуу сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан дараах дугаарлалтын зохицуулалтыг хийж байна. Үүнд:
- Улсын дугаар
- Угтвар дугаарлалт
- Тусгай дугаарлалт
- Суурин холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
- Интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
- Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглагдах дугаарлалт
Тус хорооноос тусгай дугаарлалтын зарим төрөлд бүртгэлийн гэрчилгээ олгодог бөгөөд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар тусгай дугаарлалтыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:
Тусгай дугаар ашиглах үйлчилгээний төрөл | Ашиглагдах тусгай дугаарын багц |
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт | 10х |
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчдийн ашиглалт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт |
11-х 11-хх |
Мессежний тусгай дугаарлалт |
13-х-ххх 14-х-ххх 15-х-ххх |
Олон Улсын Интернэт телефон ярианы үйлчилгээнд зориулсан угтвар тусгай дугаарлалт | 16хх |
Сүлжээ бүхий үйлчилгээ эрхлэгчид нэмэлт үйлчилгээнд зориулан ашиглах тусгай дугаарлалт | 17ххxx |
Төлбөргүй /хэрэглэгчийн тарифт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт | 1800хххх |
Төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарлалт | 1900хххх |
Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт
Яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэгчид тухайн орон нутгийн цахилгаан холбооны сүлжээнээс үнэ төлбөргүй холбогдох хязгаарлагдмал нөөц бүхий 3 цифрээс бүрдсэн багц дугаарлалт байна.
Яаралтай тусламжийн тусгай дугаарлалтын хуваарилалтын байдал:
100 – Гоц халдварт, 101- Гал команд, 102- Цагдаа, 103- Эмнэлэгийн түргэн тусламж, 105- Онцгой байдал
101, 102, 103, 105 дугааруудын үйлчилгээг ЦЕГ-ын дэргэдэх Мэдээлэл шуурхай удирдлагын төв үзүүлж байна. http://www.eincenter.mn/
Мессежний тусгай дугаарлалт
Мессежний тусгай дугаарлалт нь контентийн үйлчилгээг мессежээр хүргэх зориулалтаар ашиглагдах 6 цифрийн бүрдэл бүхий багц дугаарлалт байна.
Мессежний тусгай дугаарыг үүрэн холбооны оператор компаниудын аль нэгэнд хүсэлт гарган авах боломжтой ба мэдээллийг www.smsnumber.mn хаягаар орж авах боломтой.
Төлбөргүй үйлчилгээний зориулалт бүхий 1-800-хххх тусгай дугаарлалт (Toll Free Service)
1-800-хххх дугаарлалт нь үүрэн болон суурин сүлжээнд ярьдаг энгийн тарифын жишгээр эсвэл хэрэглэгчээс залгахад төлбөргүй байх ба аливаа бизнес, үйлчилгээний сурталчилгаа, лавлагаа, мэдээлэл өгөхөд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.
Төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий 1-900-хххх тусгай дугаарлалт (Premium Rate Service)
1-900-хххх дугаарлалт нь энгийн тарифын жишгээс өндөр төлбөртэй, өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнд буюу хэрэглэгчид тодорхой төлбөртэйгээр төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.
Зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагууд:
Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам