Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэргэжилтэн шалгаруулж авна
Мэргэжилтэн шалгаруулж авна
2016-08-01

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Ажлын байр:  Тоон контентийн зохицуулалтын хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Тоон контентын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх
  2. Тоон контентын бодлого, зохицуулалтын асуудлаар санал болон холбогдох журмыг боловсруулах
  3. Тоон контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг боловсруулах, тусгай зөвшөөрөл олгох талаар мэргэжлийн дүгнэлт гаргах

Тавигдах ерөнхий шаардлага

  • Мэдээлэл Холбооны Технологийн инженер, Мэдээлэл Холбооны Технологийн менежерийн магистраас доошгүй мэргэжилтэй
  • Мэдээлэл, холбооны байгууллагад мэдээлэл технологийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, тоон контентийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Салбарын хууль эрх зүйн мэдлэгтэй
  • Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт хий чадвартай
  • Бие даан судалгаа, дүгнэлт хийх, тайлагнах, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны  08 сарын 08 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn